Манзуширын хийдээс Цэцээ гүний оргил хүртэл кабель машинтай болно

3.9 зуу
25 өдрийн өмнө
Манзуширын хийдээс Цэцээ гүний оргил хүртэл кабель машинтай болно

Манзуширын хийдийн туурин дээр баригдах "Манзушир" соёл, шашин, аялал жуулчлалын цогцолборын төслийг өнөөдөр нээлээ.

Манзушир хийдийг түүхэн дурсгалт, соёл, шашин, аялал жуулчлалын төв болгох ажлын техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөв боловсруулах ажлыг дуусгаж төслийг  өнөөдрөөс эхлүүллээ.  Гүйцэтгэгчээр “Арчер” ХХК ажиллаж байгаа бөгөөд хийдийн хуучин туурийг шашин соёл, түүхийн төв Манзушир бурхны орон болгон сэргээн засварлаж хөгжүүлэх ба шинээр тодорсон Манзушир хутагтын номын өргөөг байгуулахаар төлөвлөжээ.

Мөн аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд Манзуширын орноос Цэцээ гүний оргил хүртэлх 5.6 км, Баруун ширээт 6.3 км, Зайсан толгой 4.7 км үргэлжлэх нийт 16.6 км үргэлжлэх "Cable car" буюу агаарын кабель машины үйлчилгээг нэвтрүүлэхээс гандна явган аялалын амралтын цэгүүдийг байгуулах юм.

Санал болгох