Булган аймагт сүрьеэгийн 30 ортой эмнэлэг ашиглалтад орно

2019 оны 8 сарын 232019-08-23
Булган аймагт сүрьеэгийн 30 ортой эмнэлэг ашиглалтад орно

Булган  аймагт халдварт сүрьеэгийн 30 ортой барилга ашиглалтад ороход бэлэн болоод байна. Мөн ЭМЯ болон АХБанкны санхүүжилтээр  43 сая төгрөгний эмнэлгийн тоног төхөөрөмж болох өвчтөний амин үзүүлэлт хянах монитор, амьсгалын аппарат, хүчилтөрөгч өтгөрүүлэгч, утлагын аппарат, дуслын болон тариурын шахуургын аппараттай болжээ.

1961 онд тус аймагт халдварт шар өвчиний дэгдэлт их гарсан. Энэ үед дотрын тасгаас тусгаарлан  10 ортойгоор тусгай тасаг болж  их эмчээр Баасанлхүндэв, сувилагчаар Д.Чойжамц, Н.Дашцэрэн, Ш.Должинсүрэн, Н.Дашзэвэг нар 2 гэрт  үйл ажиллагаагаа эхэлсэн түүхтэй.   1975 онд шинээр барьсан 2 давхар байранд орж, 20 ортойгоор эмчилгээ, үйлчилгээнийхээ ажиллагаагаа өргөжүүлсэн. Халдварт өвчний өвчлөл ихтэй халдварт шар өвчин голомтлон гарч халдварт өвчний голомтонд үзлэг хийх,  балнад өвчин гарч гэдэс тайрах хагалгааг тасагтаа мэс заслын эмч нартай хамтран хийн эмчилдэг байсан.   1980-2000 онд хүүхдүүдийн дунд халдварт шар өвчин их гарч сахиургүй хүүхдүүдийг авч  2 ээлжийн сувилагчтай  ажиллаж байв.   2001-2010 онуудад урьдчилан сэргийлэх вакцин олон нийтэд хэрэглэж зарим халдварт өвчний гаралт багассан боловч байгалийн голомтот, шинэ болон дахин сэргэж буй хачигт халдвар, зоонозын халдварт өвчин боом гэх зэрэг өвчин тухайн он жилүүдэд гарч байсан байна. 


Санал болгох

Ховд аймгийн Алтай суманд тарваган тахлын тохиолдол бүртгэгдэж, хөдөлгөөн хязгаарлав

Аймгийн Зоонозын өвчин судлалын төвийнхөн очиж, урьдчилсан байдлаар шинжилгээ авахад тарваган тахлаар өвчилсөн нь батлагдсан байна.

2 өдрийн өмнө
 Ерөнхийлөгч Х.Баттулга Говь-Алтай аймагт ажиллалаа

Энэ үеэрээ Тайшир усан цахилгаан станцаар зочилж, “Тайшир-Гуулин усан цахилгаан станц” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав.

5 өдрийн өмнө
Хэрлэнбаян-Улааны отрын бүсийг “цэгцлэх” ажлын хэсгийг байгууллаа

Малчид бэлчээр булаацалдах, үл ойлголцож маргаан үүсгэх, малын тоо толгой ихэссэнээр бэлчээрийн нөөц хомсдох зэрэг олон сөрөг тал бий болсон.

6 өдрийн өмнө
"Солонгон бүрхүүл"-ийнхэн орон нутагт өнгө нэмж байна

Есдүгээр сарын 19-23-ны өдрүүдэд Хөвсгөл аймгийн сургуулиудын хана болон хашаанууд дээр зураг зураг аж.

6 өдрийн өмнө