“Сэншивэе Монгол” ХХК-ийн уурхайн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргалаа

2019 оны 8 сарын 232019-08-23
“Сэншивэе Монгол” ХХК-ийн уурхайн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргалаа

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатаар ахлуулсан МХЕГ, ЦЕГ, ТЕГ, АМГТГ  зэрэг байгууллагын холбогдох албан тушаалтнууд бүхий ажлын хэсэг Архангай аймагт ажиллаж байна.

Энэ үеэр  улсын байцаагчийн үйлдсэн актын дагуу “Сэншивэе Монгол” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргалаа. Тодруулбал, тус компанийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтаар илэрсэн зөрчлийг үндэслэн энэ сарын 23-наас буюу өнөөдрөөс эхлэн үйл ажиллагааг  нь бүрэн зогсоолоо.

Ажлын хэсгээс  “Сэншивэе Монгол” ХХК”-нд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлт хийхийг холбогдох хуулийн дагуу гүйцэтгэж, орон нутагт хүлээлгэж өгөхийг үүрэг болгов.

Н.Цэрэнбат сайдаар ахлуулсан ажлын хэсэг Архангай аймагт уул уурхайн олборлолт, нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулж буй  ААН-ийн үйл ажиллагаатай танилцаж, газар дээр нь ажиллан холбогдох үүрэг чигэлийг өгч  байна.

Санал болгох

Ойгон нуурт хорогдсон үхрүүдийн сэг зэмийг цэвэрлэв

Түдэвтэй сумын нутгаар өнгөрсөн оны 11 дүгээр сарын 15, 16-ны өдрүүдэд болсон цасан шуурганы үеэр “Ойгон нуур”-ын цөс цөмрөн 10 өрхийн 143 үхэр унаж  хорогдсон.

2 өдрийн өмнө
Мандалговь хотоос гарах, орох хөдөлгөөнийг цагаан сарын үеэр хязгаарлана

Энэ оны хоёрдугаар сарын 21-ний өдрөөс 27-ныг хүртэл аймаг, сумын төвөөс гарах, орох иргэд, автомашины хөдөлгөөнийг хязгаарлахаар болжээ.

3 өдрийн өмнө
Улаангомоос гарах болон орох хөдөлгөөнийг хязгаарлана

Корона вирусээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Увс аймгийн онцгой комисс хуралдаж дараах шийдвэрүүдийг гаргажээ.

3 өдрийн өмнө