“Fitch mongolia 2019” форумыг зохион байгууллаа

2019 оны 8 сарын 262019-08-26
“Fitch mongolia 2019” форумыг зохион байгууллаа

Олон улсын зээлжих зэрэглэлийн Фитч агентлаг “Fitch on Mongolia 2019” форумыг 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод зохион байгууллаа.

Энэхүү форумыг Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нээж, Монголбанк, Сангийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон бусад санхүүгийн байгууллагын төлөөллүүд оролцсон юм. “Монгол Улсын эдийн засаг, банкны салбарын төлөв байдал ба бодлогын тулгамдсан асуудлууд” болон “Уул уурхайн секторын төлөв байдал” сэдвүүдийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлсэн байна. Түүнчлэн Фитч агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийн өнөөгийн үнэлгээ болон цаашид зээлжих зэрэглэлийг дээшлүүлэх хүчин зүйлсийн талаар мэдээлэл өглөө.

 

Санал болгох

Таван сая төгрөгийн дөрвөн азтан тодорлоо

Нийслэл Улаанбаатар хотоос нийт 22496 хүн азтан болсон байна.

20 өдрийн өмнө
Ноолуурын үнэ Сүхбаатар аймагт хамгийн өндөр буюу 61.5 мянган төгрөг байна

2020 оны дөрөвдүгээр сард цагаан ноолуурын 1 кг-ын дундаж үнэ Сүхбаатар аймагт хамгийн их буюу 61.5 мянган төгрөг, Баян-Өлгий аймагт хамгийн бага буюу 35.5 мянган төгрөг байна.

25 өдрийн өмнө
Д.Занданбат: Аудитаар 9 их наяд 57 тэрбум төгрөгийн алдаа зөрчил илэрсэн

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2020.05.12) хуралдаан гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэлж, Төрийн аудитын байгууллагын үйл ажиллагаатай холбоотой таван асуудал хэлэлцэж, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн.

1 сарын өмнө
Нэг сая орчим иргэний ногдол ашгийг үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв рүү шилжүүлсэн

И баримт аппликэйшнээр НӨАТ буцаан олголт авдаггүй иргэд заавал хувьцааны дансаа нээлгэж, банкны дансаа мэдүүлсний дараа ногдол ашгаа авах боломж бүрдэнэ.

1 сарын өмнө