С.Эрдэнэ: Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд эх орноос урвасан учир огцрох хэрэгтэй

3
2019 оны 8 сарын 222019-08-22
С.Эрдэнэ: Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд эх орноос урвасан учир огцрох хэрэгтэй

Эрдэнэс тавантолгой ХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн тэргүүн С.Эрдэнэ цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. 

Тэрээр "Эрдэнэс таван толгой ХК-д 2015 онд үүсэж байсан асуудал дахин гарлаа. Засгийн газрын 296 дугаар тогтоолоор"Эрдэнэс таван толгой" компанийн Цанхийн зүүн уурхайн тодорхой хэсгийг төрийн өмчийн мэдлийн хувьцааны 30 хувиар олон улсын зах зээлд хөрөнгө босгох, 1072 хувьцааны монголчуудад оногдох эсэхийг судлах шийдвэр гарсан байдаг. 

Гэтэл УУХҮ-ийн сайд Д.Сумьяабазарын явуулж байгаа үйл ажиллагаа нь илтэд дээх тогтоолын агуулгыг мушгин гуйвуулж байна. Тэрээр манай компанийн дотоод ажлыг хууль бусаар шууд удирддаг болжээ. Улмаар ажилчдад огт мэдэгдсэн зүйлгүйгээр компанийг "Эрдэнэс майнинг" гэх охин компани болгож удирдлагуудаа томилоод бүтцээ баталлаа. Мөн ажилчдын нэгдмэл байдлыг эвдэж Зүүн Цанхийн уурхайг засварчид, ашиглалт, борлуулалт гэх мэтээр тус тусад компанийн байгуулах гэж байна. Тиймээс УУХҮ-ийн сайд Д.Сумьяабазарыг эх орноосоо урвасан гэж үзэж,  огцрохыг шаардаж Ерөнхий сайдад захидал хүргүүлж байна гэсэн юм. 

Харин энэ асуудлаар Сайд Д.Сумьяабазар сайд "Тавантолгой компанийг хуваасан асуудал огт байхгүй. “Тавантолгой Майнинг”  компани байгуулаад олон улсын хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргаж дэлхийн зах зээлд өөрсдийн гэсэн байр суурьтай болох юм. Ойрын хугацаанд олон улсын хөрөнгө оруулалтын томоохон банкиудтай хэлэлцээ хийнэ. Мөн иргэн бүрт олгосон 1072 ширхэг хувьцааг хэрхэн үр өгөөжтэй болгох  тухай асуудлыг судалж байна. Ирэх арванхоёрдугаар сарын эхний долоо хоногт багтаж, энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулна" хэмээн ярилцлага өгчээ.

Санал болгох

Ж.Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүллээ

Яллагдагч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан өнөөдөр өдрийн 11.00 цагт эхэлсэн.

21 цагийн өмнө
МҮХАҮТ тэргүүтэй 17 ТББ, мэргэжлийн холбоод МАН-тай хүчээ нэгтгэв

МАН-ын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах хүсэлтэй 100 орчим төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод саналаа ирүүлсэн байна

1 өдрийн өмнө
С.Жавхлан 127 сая төгрөгийн үнэ бүхий малтай

Тэрбээр өөрийн орлогоо 30 сая 664 мянган төгрөг гэр бүлийн орлогоо 44 сая 748 мянган төгрөг гэж мэдүүлжээ.

1 өдрийн өмнө
Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд 08:00-17:00 цагт ажиллана

Жил бүрийн зургадугаар сарын 1-ний өдрөөс наймдугаар сарын 31-ний хооронд 08:00 цагаас ажил эхэлж, 17 цаг хүртэл ажиллах юм.

1 өдрийн өмнө