БНСУ-д виз мэдүүлэхэд 5 сая төгрөг байршуулах шаардлагагүй боллоо

4.6 мянга
20 өдрийн өмнө
БНСУ-д виз мэдүүлэхэд 5 сая төгрөг байршуулах шаардлагагүй боллоо

 

БНСУ-ын Хууль зүйн яамны Цагаачлал, шилжилт хөдөлгөөний албаны дарга ноён Ча Гюү Гын тэргүүтэй төлөөлөгчид айлчлалынхаа үр дүнг танилцууллаа.

Ноён Ча Гюү Гын тэргүүтэй төлөөлөгчид ГХЯ-ны Консулын газар, Гадаадын иргэн, харьяатын газрын албаны хүмүүстэй хэлэлцээ хийж БНСУ-ын виз мэдүүлэх журамд өөрчлөлт оруулсан байна. 

Үүнд:

  • Виз мэдүүлэхэд байршуулж буй 5 сая төгрөгийн барьцаа байршуулах шаардлагыг цуцлах
  • БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй Монгол иргэдийн гэр бүл /эхнэр, нөхөр/-ямар нэг мөнгөн барьцаа, нэмэлт шаардлага тавихгүйгээр сүүлийн 6 сарын хугацаанд гэр бүлдээ шилжүүлсэн мөнгөн гуйвуулгын хуулгыг хавсарган өгсөн тохиолдолд 90 хоногийн виз олгох
  • БНСУ-д визийн хугацааг хэтрүүлэх магадлал багатай, тус улсад өмнө нь хууль ёсоор зорчиж байсан иргэд болон төрийн албан ажлаар зорчих иргэдийн виз мэдүүлгийг яаралтай горимоор хянаж 10 хоногийн дотор шийдвэрлэх зэрэг юм.

Санал болгох