"Хичээлийн шинэ жил" нэгдсэн арга хэмжээг эхлүүллээ

2.9 мянга
2
2 сарын өмнө
"Хичээлийн шинэ жил" нэгдсэн арга хэмжээг эхлүүллээ

2019-2020 оны хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан эцэг эх, асран хамгаалагчдын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, оюутан, сурагч, хүүхэд багачуудыг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Хичээлийн шинэ жил” нэгдсэн арга хэмжээг эхлүүлээд байна.

Энэхүү арга хэмжээний хүрээнд, сургуулиудын ойр орчимд эрсдэл бүхий цэгүүдийг тодорхойлж цагдаагийн байгууллагын авто, явган эргүүл ажиллуулж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр эрх зүйн сургалт зохион байгуулан эцэг, эхийн бүлгэм, сургуулийн зөвлөмж, мэдээлэл өгч ажиллана. Мөн гэмт хэрэг, зөрчилд өртөж, холбогдож, архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж цагдаагийн байгууллагын түр саатуулах байранд орсон оюутан, сурагчдын судалгааг өдөр бүр гаргаж тухайн сургуульд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах чиглэлээр албан мэдэгдэл, шаардлагыг өгөх ажээ.
Иймд иргэд, аж ахуй нэгж, байгууллагууд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд идэвхтэй оролцож цагдаагийн байгууллагатай мэдээ, мэдээлэл солилцож хамтран ажиллахыг уриалж байна.

Санал болгох