Доржсүрэнгийн Болдбаатар
Хятад судлаач, орчуулагч

Гахайн махан "бөмбөг"

2019 оны 8 сарын 292019-08-29
Гахайн махан "бөмбөг"

Хятад Америкийн худалдааны дайнаас үүдсэн маш том асуудлын нэг нь Хятадад гахайн махны үнэ урьд өмнө байгаагүй огцом нэмэгдэж байгаа явдал юм. Хятадын томоохон хотуудад нэг кг гахайн махны үнэ 24 юань болсон нь урьд өмнөхтэй харьцуулбал маш өндөр үзүүлэлт ажээ. Үүсээд байгаа энэ асуудал дотоодын гахайн мах үйлдвэрлэгч нарт маш ашигтай тусаж байгаа хэдий ч нийт хэрэглэглэгчдэд хүнд дарамт болж байгаа нь тодорхой.

01. Хятадын ерөнхий сайд Ли Көцян энэ асуудалд анхаарлаа хандуулан Бээжин хотын хүнсний томоохон захуудаар орж нөхцөл байдалтай танилцав. Түүний дараа Хятадын эмзэг бүлгийн 80 сая иргэндээ гахайн мах худалдан авах нөхөн олговорт зориулан 2 тэрбум юанийг засгийн газраасаа гаргах болсноо зарлалаа. Энэ шийдвэрийн цаана Хятадын засгийн газрын "Аливаа хямралыг зохицуулах" арга чадвар хэр зэрэг лут байгаа нь харагдаж байгаа хэрэг л дээ. Юуны өмнө дотоодын гахайн мах үйлдвэрлэгч нараа дэмжсэн алхам болохын сацуу эмзэг бүлгийнхнийг давхар хамгаалалтад авчихаж байна шүү дээ.

02. Америкаас худалдан авдаг байсан асар их хэмжээний гахайн махны орон зайг нөхөхийн тулд Хятадууд Оросоос гахайн мах худалдан авдаг болоод байгаа юм байна. Гэвч оросын гахайн мах Хятадад "Африкийн хижиг өвчин" дэлгэрүүлэх шалтгаан болсон гэж хятадын хэвлэлээр шуугиж байгаа нь анхаарал татах асуудал санагдав.

03. Сүүлийн үед Канадын Хятад руу хийх гахайн махны экспорт эрс нэмэгдээд эхлэснийг ажигч соргог Хятадууд ажиглаад учрыг судлаад үзсэн чинь их сонин зүй тогтол ажиглагджээ. Америкийн фермерүүдийн Хятад руу хийдэг байсан экспорт тасалдахаар тэдний үйлдвэрлэсэн гахайн мах эрс хямдраад илүүдэл үүснэ ээ дээ. Тэр их нөөцийг Канадууд хямдхан худалдан авч өөрсдөө хэрэглээд харин өөрсдийн үйлдвэрлэсэн гахайн махыг гарал үүслийн тодорхой гэрчилгээтэйгээр Хятад руу өндөр үнээр зараад эхлэсэн аж. Энэ байдлыг ойлгосон Хятадууд Канадын гахайн махны экспортыг саяхнаас хориглосон байх юм. Зах зээлийн зүй тогтол гээч элсэн цаг шиг нэгээс нөгөө рүү юүлэгдэж байдаг ажгуу.

04. Гонконгийн босогчдын тухай мэдээллийг манай нүүр номынхон анхааралтай ажиглаж байгаа нь тодорхой. Тэднийг 1989 оны хэрэг явдал шиг хүчээр дарах вий гэсэн болгоомжлол цөөнгүй хүмүүсийн хувьд байж мэдэх юм. Гэтэл танкнаас илүүтэй гахайн махан "бөмбөг" илүү үйлчлэлтэй байж мэдэхээр байгаа гэнэ шүү. Хятадын эх газраас Гонконгод нийлүүлэх гахайн махны нийлүүлэлтийг 3-хан өдөр таслачихсан чинь тэнд нэг кг гахайн мах 100 гонконг доллар хүрээд талийж өгсөн нь ард иргэдэд хичнээн хатуу сануулга болон очсон нь ойлгомжтой.

05. Ер нь хятадад гахайн махан бөмбөгний асуудал ойрын үед маш хүчтэй асуудал байсан хэвээр байх нь ээ. Түүнийг дагалдаад үхэр хонины махны үнэ ч өссөөр байх тухай шинжээчид бичиж байна. Үүнийг манай бодлого боловсруулагч нар жаахан ухаалаг бодож ултай судлаж шийдэхгүй бол гадаад нөхцөл байдлын энэ мэт нарийн хувирлыг ганц Улаан сайдын маань бөндгөр зохистой шийдэх нь юу л бол доо?

Д.Болдбаатар

Санал болгох

"Бахархалгүй" Монгол

Дахин нэг аавын хүү эх орныхоо манаанд яваад эргэж ирсэнгүй.  Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хааж байсан 21 настай цэрэг амь насаа алдсан хэрэг гарсан нь олон нийтийг бухимдуулж байна.

1 сарын өмнө
Хотын мартагдсан төслүүд "амилах" боломж нь БОНД

Жилээс жилд иргэдийнхээ ачааллыг дийлэхээ больж буй нийслэл хот   дэлхийн жишигт хүрэхийн тулд   мөнгөний амин чухал урсгалтай болох шаардлагатай нүүр тулж байна. Ингэхийн тулд хот санхүүгийн хувьд эрсдэлгүй бие даах нь чухал.

3 сарын өмнө
Гамшиг Туркээр дуусахгүй

Дэлхий нийтийг цочирдуулсан энэ байгалийн гамшиг бидэнд ч бас нүүрлэхийг үгүйсгэхгүй. Магадгүй энэ нь маш том сануулга болсон гэдгийг салбарын сайд ч бас хэллээ.

5 сарын өмнө
Нэр дэвшигчдийн ясыг нь цайтал шалгах хугацааг бидэнд өг

УИХ-ын 126 гишүүнтэй байх, 78-ыг нь тойргоос, 48-ыг нь намын жагсаалтаас сонгох Үндсэн хуулийн өөрчлөлтийг баталж, Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдлээ. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн өөрчлөлт Үндсэн хуулийн нэг хэсэг болж хүчин төгөлдөр боллоо. Ирэх 2024 оны сонгуулийн санал хураалтыг хуульд заасанчлан зургадугаар сарын 17-28-ны ажлын өдөр товлож таарна. Санал авах өдрөөс жилийн өмнө Сонгуулийг хуулийг өөрчилж болдоггүй тул УИХ ирэх долоо хоногт УИХ-ын сонгуулийн тухай хуулийг өөрчлөх нь ээ.

6 сарын өмнө