Г.Ганхүү Монголын "Хөлбөмбөгийн элч"-ээр өргөмжлөгдөв

2019 оны 8 сарын 282019-08-28
Г.Ганхүү Монголын "Хөлбөмбөгийн элч"-ээр өргөмжлөгдөв

 

Монголын хөлбөмбөгийн хөгжлийг өөрийн эх орондоо болон хилийн чанадад сурталчлах эрхэм үүрэг бүхий “Хөлбөмбөгийн элч”-ээр “Шар айраг” хамтлагийн дуучин Г.Ганхүү тодорч, МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар өргөмжлөлийг гардууллаа.

Г.Ганхүү “Өнөөдөр миний амьдралд нэгэн мартагдашгүй өдөр тохиож байна. Хөлбөмбөгийн элч байна гэдэг маш том үүрэг хариуцлага. Үзэгч хөгжөөн дэмжигч гэдэг багийнхаа 12 дахь тоглогч байдаг. ДАШТ-ий урьдчилсан шатын тоглолтуудыг хийх үндэсний шигшээ багт маань үнэнч хөгжөөн дэмжигч та бүхний дуу хоолой юу юунаас чухал. Эзэн, зочин тоглолтоор юм шийдэгдэж буй тохиолдол эзэн баг ямагт давуу талтай байдаг гэсэн үзүүлэлт бий. Талбай дээрээ тоглож буй тоглогч эсрэг багийн талбайд тоглож буй тамирчнаас хоёр дахин хурдан гүйж, илүү хүчирхэг болдог. Тиймээс та бүхэн эх нутагтаа болох ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтуудыг алгасалгүй үзээрэй.” Хэмээн шигшээ багийн үзэгчдийг уриалж, хөлбөмбөгийн элч төлөөлөгчийн ажилдаа ханцуй шамдан орлоо.

Image may contain: 1 person

МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар “Хөлбөмбөгийн элч” Г.Ганхүүтэй халуун яриа өрнүүлж холбооны үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалт, шигшээ багуудын талаар товчхон танилцуулсан юм. Дэлхийн 100 гаруй улс орноор аялж, хөлбөмбөг хөгжим хоёрт зүрх сэтгэлээ зориулсан Г.Ганхүү хүрсэн газар бүрдээ хөлбөмбөгийн үрийг суулгаж, эрхэм үүргээ нэр төртэй гүйцэтгэх нь дамжиггүй бизээ.

Энэ онд Монгол Улсад болох ДАШТ-ий урьдчилсан шатны "F" хэсгийн тоглолтууд.

? 2019.09.05 Монгол?? - Мьянмар??
? 2019.09.10 Монгол?? - Тажикистан??
? 2019.10.15 Монгол?? - Киргиз ??
? 17.00 
? МХБХ-ны цэнгэлдэх

Санал болгох

МҮОХ-ноос  Токиогийн олимпийг хойшлуулахыг дэмжлээ

“Токио-2020” зуны олимпийн наадмыг зохион байгуулах хорооноос 2020 оны 7 дугаар сарын 24-нд нээлтээ хийх байсан олимпийн наадмыг 2021 оны зунаас хэтрүүлэлгүй зохион байгуулах хүндхэн шийдвэрийг 2020 оны 3 дугаар сарын 24-ны өдөр гаргалаа.

16 өдрийн өмнө
"Евро-2020"-ыг нэг жилээр хойшлуулав

УЕФА-ийн нэгдсэн хурлаар COVID-19 цар тахлын нөхцөл байдлын талаар хэлэлцэж, Евро-2020 тэмцээнийг нэг жилээр хойшлуулах шийдвэрлэжээ.

23 өдрийн өмнө