Хоёр настай хүүхдийг шуудайнд хийж хулгайлсан гэх мэдээлэл ХУДАЛ

5.0 мянга
11 өдрийн өмнө
Хоёр настай хүүхдийг шуудайнд хийж хулгайлсан гэх мэдээлэл ХУДАЛ

"Байрныхаа гадна тоглоомын талбайд тоглож байсан хоёр настай хүүхдийг хулгайлж, амыг нь скочдоод шуудайнд хийгээд үүрээд явж байсан этгээдүүдийг цагдаагийн байгууллага илрүүлжээ" гэх мэдээлэл цахим орчинд цацагдсан билээ.

Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад "Цагдаагийн байгууллагад хүүүхэд хулгайлсан гэмт хэргийн дуудлага огт ирээгүй бөгөөд өргөдөл гомдол гаргасан хүн байхгүй. Энэ бол худал мэдээлэл" гэлээ.

Түүнчлэн нэр дурдагдсан хүүхэдтэй холбогдож тодруулахад ч тийм явдал болоогүйг баталсан юм.

 

Санал болгох