Монголбанк он гарснаас хойш 9.6 тонн алт худалдан авлаа

3 сарын өмнө

Монголбанк 2019 оны эхний 8 сард 9.6 тн үнэт металл худалдан авсан нь өмнөх оны мөн үед 12.2 тн үнэт металл худалдан авснаас 2.5 тонноор бага буюу 21%-иар буурсан үзүүлэлттэй байна.

Монголбанк 2019 оны 8 дугаар сард 2.1 тн үнэт металл худалдсан авсан ба үүнээс Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 181.3 кг үнэт металл, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 53.7 кг үнэт металлыг худалдаж авсан нь өмнөх оны мөн үед 2.8 тн үнэт металл худалдан авч байснаас 745.7 кг-аар буурсан үзүүлэлттэй байна.

2019 оны 8 дугаар сард 1 грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ 128,129.80 төгрөг байлаа.

Санал болгох

Санхүүгийн зохицуулах хороо Дэлхийн банктай хамтран ажиллаж байна

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан Дэлхийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Андрей Михневийг хүлээн авч уулзан, Хороотой хамтран хэрэгжүүлж буй “Төсөв санхүүгийн тогтвортой байдлын бэхжүүлэх төсөл”-ийн явц болон цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар ярилцаж, санал солилцов.

7 өдрийн өмнө