Замын-Үүдийн боомтыг түр горимд шилжүүллээ

2019 оны 9 сарын 22019-09-02
Замын-Үүдийн боомтыг түр горимд шилжүүллээ

Замын Үүдийн боомтыг бүтээн байгуулалтын ажилтай холбогдуулан ѳнѳѳдрѳѳс ТҮР ГОРИМд шилжүүллээ.

Замын-Үүд боомтын шинэчлэлийн бүтээн байгуулалтын ажил эхэлж байгаатай холбогдуулан 2019 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс боомтын үйл ажиллагааг нэг жилийн хугацаагаар түр горимд шилжүүлж байна.

Түр горимд шилжүүлж байгаатай холбогдуулан хил, гаалийн байгууллагын хэвийн үйл ажиллагаанд шаардагдах дэд бүтэц, зам талбай, түр байгууламжуудын бэлэн байдлыг хангаж, иргэд, аж ахуйн нэгжүүдэд хүндрэл учруулахгүйгээр зохион байгууллаа.

Энэ хугацаанд суудлын болон УАЗ автомашинаар зорчигчид хуучин боомтын баруун хойд талд байрлах Замын-Үүд чөлөөт бүсийн зам талбайгаар нэвтэрнэ.

Түр горимоор зорчих маршрут болон түр байгууламжуудын байршлын зургийг танилцуулж байна.

Иймд иргэд Та бүхэн хүлээцтэй хандан боомтын бүтээн байгуулалтын ажлыг дэмжиж хамтран ажиллахыг хүсье.

Жич: Ачаа тээврийн хэрэгслүүдийн хувьд хуучин маршрутад өөрчлөлт орохгүй болно.

Санал болгох

Орхон голын мөсөнд цөмөрсөн автомашиныг гаргажээ

Голын мөсөнд цөмөрсөн автомашинд 1 том хүн, 3 хүүхэд зорчиж явсан байна.

3 өдрийн өмнө
Зургаан аймгийн 23 сум цагаан зудтай байна

Зудын эрсдэлийн үнэлгээгээр 6 аймгийн 23 сум цагаан зудтай, 13 аймгийн 46 суманд цагаанаар зудархуу байна

3 өдрийн өмнө
Мөсний баяр гуравдугаар сарын 2-3-нд болно

Өнөөдрийн байдлаар баяр болох газрын мөсний зузаан 90 см, Хүслийн хад орчимд 53 см байна.

7 өдрийн өмнө
Дарханы замын хучилтын ажил зургадугаар сард дуусна

Улаанбаатар-Дархан чиглэлийн автозам өнгөрсөн оны арваннэгдүгээр сард ашиглалтад орох ёстой байсан.

9 өдрийн өмнө