Б.Мандухай: Шөнийн цэнгээний газрын эзэн нь өөрөө хар тамхи хэрэглэсэн байдалтай байсан

2019 оны 9 сарын 92019-09-09
Б.Мандухай: Шөнийн цэнгээний газрын эзэн нь өөрөө хар тамхи хэрэглэсэн байдалтай байсан

2019 оны 09 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө явагдсан ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас Баянгол, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хоёр шөнийн цэнгээний газарт ээлжит хяналт, шалгалтыг зохион явуулж, нийт 87 иргэнд мансууруулах бодис илрүүлдэг тест тавьж шалгахад 24 иргэн хар тамхи хэрэглэсэн болох нь тогтоогдсон. Энэ талаар ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын Эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б.Мандухайгаас тодрууллаа.

Баривчлагдсан хүмүүсийн талаар мэдээлэл өгөх боломжтой юу?

Мансууруулах бодис хэрэглэсэн байдалтай саатуулагдсан иргэд 21-41 насны хүмүүс байсан бөгөөд тэдний дунд 1 эмэгтэй, ХБНГУ-ын 2 иргэн байсан. ХБНГУ-ын  2 иргэн нь цэнгээний газарт DJ хийхээр ирсэн байсан бөгөөд холбогдох шалгалтын ажиллагааг хуулийн хүрээнд явуулж байна.

Мансууруулах бодис хэрэглэсэн хүмүүсийг дайчлан баривчилсан шөнийн цэнгээний газрын эзэн нь өөрөө хар тамхи хэрэглэсэн байсан гэсэн Энэ үнэн үү?

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах уг бар цэнгээний газрыг хариуцан ажиллуулдаг иргэн “Г” нь 2016 онд мансууруулах бодис хадгалсан гэмт хэрэгт холбогдон шүүхээс баривчлах болон торгуулийн ял шийтгэл эдэлж байсан. Харин энэ удаагийн ээлжит шалгалтаар иргэн “Г” нь өөрөө хар тамхи хэрэглэсэн байдалтай, шөнийн цэнгээний газартаа хар тамхины төрлийн бодис хадгалсан, хэрэглэсэн хүмүүсийг нэвтрүүлэн үйл ажиллагаа явуулж байсан нь тогтоогдсон тул Хар тамхитай тэмцэх газарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байна.

Танай байгууллагаас ямар давтамжтай хяналт, шалгалтыг зохион явуулдаг вэ?

Хяналт шалгалтыг ямар давтамжтай явуулдаг болохыг хэлэх боломжгүй юм. Гэвч ЦЕГ-ын даргаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу Хар тамхитай тэмцэх газраас шөнийн цэнгээний газрууд болон бусад газруудад хяналт, шалгалтыг тогтмол хийж байна. Энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр явагдаж байгаа гүйцэтгэх ажиллагаа болон хяналт, шалгалтын ажил үргэлжилсээр байгаа.

Хүнийг хар тамхи хэрэглэсэн болохыг илрүүлдэг тестийнийг хэрхэн авдаг вэ?

Одоогийн байдлаар ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт 10 төрлийн мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис илрүүдэг тестыг үйл ажиллагаандаа ашиглаж байна. Уг тестээр аливаа иргэнээс биологийн дээж /шээс/ авч газар дээр нь шалгаж, урьдчилсан байдлаар тогтоодог. Үүний дараа тухайн биологийн дээжийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд хүргүүлж тусгай шинжилгээ хийлгэн, шинжээчийн дүгнэлт гаргуулан эцэслэн тогтоодог.

 

ХАР ТАМХИТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР

 

Санал болгох

ШУТИС туршилт, судалгааны шинэ лабораторио хүлээж авлаа

ШУТИС-ийн ЭХС-д дэлхийн нэр хүндтэй бренд болох АВВ группээс Цахилгаан системийн ба үйлдвэрлэлийн автоматжуулалтын мэргэжлээр суралцаж буй магистр, докторантур оюутнуудын болон инженерүүдийн мэргэжлийг дээшлүүлэх сургалтанд зориулан энэхүү туршилт судалгааны лабораторыг байгуулж өгч байгаа нь үнэхээр бахархам сайн үйлс болж байна. 

8 цагийн өмнө
ЦЕГ: Хурандаа Б.Цогтбаярыг ажлаас нь чөлөөлж, шалгаж байгаа

Хурандаа Б.Цогтбаяр тэргүүтэй хэсэг этгээд гүйцэтгэгч компаниас авлига нэхсэн хэмээн "Бавгар групп" ХХК-ын захирал Х.Оюун мэдэгдсэн билээ.

9 цагийн өмнө