"Өчигдөр ба өнөөдрийн Монгол" сэдэвт ховор, нандин гэрэл зургийн үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийнэ

2019 оны 9 сарын 92019-09-09
"Өчигдөр ба өнөөдрийн Монгол" сэдэвт ховор, нандин гэрэл зургийн үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийнэ

“Олон улсын ардчиллын өдөр” жил бүрийн есдүгээр сарын 15-ны өдөр тохиодог. Тэгвэл Ардчилсан намын санаачлагаар Монголд анх удаа энэхүү өдрийг  “Save democracy буюу Ардчиллаа хамгаалъя” уриан дор энэ сарын 13-нд тэмдэглэн  өнгөрүүлэхээр зэхэж байна. "Олон улсын ардчиллын өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд өнөөдөр /2019.09.09/  “Өчигдөр ба Өнөөдрийн Монгол” сэдэвт  Монголын өмнөх ба одоо үеийн түүхийг харьцуулсан ховор нандин  гэрэл зургийн үзэсгэлэн “BLUEMON” цамхагийн үзэсгэлэнгийн танхимд 17.00 цагт нээлтээ хийнэ. 

 Энэхүү үзэсгэлэн "BLUEMON" цамхагийн үзэсгэлэнгийн танхимд есдүгээр сарын 8-12-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд 13-нд СҮХБААТАРЫН ТАЛБАЙД 14.00  цагт олон нийтийн хүртээл болно. "Олон улсын ардчиллын өдөр"  "Ардчилал бидэнд юу өгсөн бэ" сэдэвт онол практикийн бага хурал, хэлэлцүүлэг  Туушин зочид буудлын хурлын танхимд болох бол Сүхбаатарын талбайд food festival, ховор автомашины үзэсгэлэн, нийслэлийн есөн дүүргийн нээлттэй өдөрлөг зэрэг олон сонирхолтой арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ. Үүний зэрэгцээ эл өдөр төв талбайд  "Ардчиллын замнал-алдаа, оноо-сургамж-сорилт" таван боть номны нэгдүгээр боть номын номын нээлт болох юм.  Мөн есдүгээр сарын 13-ны  өдрийн 19.00-23.50 цагт  Монголын хамгийн анхны, хамгийн том гэрлийн шоу  үзүүлбэр "LIGHT UF MONGOLIA"-г зохион байгуулахаар бэлтгэлээ хангаад байна. 

Санал болгох

Дархан, Эрдэнэт хотын статустай боллоо

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт өнөөдрөөс албан ёсоор хэрэгжиж эхэлж байгаа юм.

7 цагийн өмнө
Хүүхдийн баярыг гэр гэртээ тэмдэглэн өнгөрүүлэх уриалга гаргалаа

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас “Ковид-19” халдварт цар тахал гарсантай холбогдуулан А/130 тоот тушаал гарган, Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу зургаадугаар сарын 1-ний өдрийг “Хүүхэд гэр бүлдээ жаргалтай” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх удирдамжийг баталлаа.

8 цагийн өмнө
Туул голын эрэг дагуух газрыг “Алдар” спорт хорооныхон цэвэрлэжээ

Батлан хамгаалахын яамны харъяа, Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны удирдлага, багш, дасгалжуулагчид, тамирчид энэ сарын 23-ны өдөр Туул гол орчмын эрэг дагуух 11,8 км газрыг цэвэрлэсэн байна.

9 цагийн өмнө
ОХУ-аас иргэдийг татан авах бэлтгэлээ хангаж байна

ОХУ-ын Наушки өртөөнөөс Монгол Улсын Сүхбаатар боомтоор дамжуулан монгол иргэдийг татан авахаар бэлтгэж байна.

10 цагийн өмнө