Наадамчдын зам дагуух 200м замыг өнөөдөр 23:00 цагаас маргааш 06:00 цаг хүртэл түр хаана

2019 оны 9 сарын 112019-09-11
Наадамчдын зам дагуух 200м замыг өнөөдөр 23:00 цагаас маргааш 06:00 цаг хүртэл түр хаана

Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/926, 2017 оны А/300 дугаар захирамжаар автозам, тохижилт, ногоон байгууламж ашиглах хамгаалах журмыг хэрэгжүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн ажлын хэсгийн хурлаар хэлэлцэн Хан-Уул дүүргийн 10-р хороонд байрлах Онцгой байдлын байгууллагын албан хаагчдын орон сууцны барилга, МИАТ ТӨХК-ийн дундын ус дулааан дамжуулах гадна шугамыг шинэчлэн, засварлах ажлыг автозамын зорчих хэсэг сүвлэн гүйцэтгэх зөвшөөрөл олгосон боловч хучилтын хавтан эвдэрсэн, сувагт шороо орсны улмаас засварын ажил хийгдээгүй.

2019 оны 09 дүгээр сарын 10-ны Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай хуралдаан дээр Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын дагуу ажлын хэсгийн хурлаар хэлэлцэн 2019 оны 09 дүгээр сарын 11-ний 23:00 цагаас 2019 оны 09 дүгээр сарын 12-ны 07:00 цагийн хооронд хийж гүйцэтгэн нөхөн сэргээлтийг эргэн танилцуулах нөхцөлтэйгөөр зөвшөөрөл олгож байна.

Санал болгох

Гал алдаж бусдын эд хөрөнгө, байгаль орчинд хохирол учруулахгүй байхыг сануулж байна

Хаврын хуурайшилттай байгаа энэ үед өнжмөл шар өвс шатаах, зул өргөх, тамхины ишээ хаях зэрэг санаатай болон санамсаргүй үйлдлээс үүдэж галын тохиолдол нэмэгдэж байна.

15 цагийн өмнө
“Чингис хаан” музейн бүтээн байгуулалтын ажил эхэллээ

Музейн барилга нь 20500 кв.м талбайтай, нийт есөн давхар бүхий олон улсын музейн стандартыг хангасан судалгаа, сургалт, танин мэдэхүй, соён гэгээрлийн цогцолбор болох аж. Уг музейг 2021 оны хоёрдугаар улиралд багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

4 өдрийн өмнө