Н.Цэрэнбат: Ноён уул орчмыг дархан цаазат газар болгохоор шийдвэрлэлээ

1.2 мянга
1 сарын өмнө
Н.Цэрэнбат: Ноён уул орчмыг дархан цаазат газар болгохоор шийдвэрлэлээ

Засгийн газрын хуралдаанаар Ноён уулын орчмыг дархан цаазат газар болгохоор шийдвэрлэсэн талаар БОАЖ-ийн сайд Н.Цэрэнбат мэдэгдлээ.

Тэрбээр "Ноён уултай холбоотой асуудал олон жил яригдсан. Энэ газар нутагт 12 тусгай зөвшөөрөл байдаг. Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг Ноён уул орчимд олгосон тусгай зөвшөөрлийн олголт, бүрдүүлсэн материал, үндэслэл хууль зөрчсөн эсэхийг тодруулахыг Ерөнхий сайд даалгасан. Энэ газар нутагт "Пурам", "Гацуурт", "Сентерра гоулд", "Сон гоулд", "Лучерра" гэсэн таван аж ахуйн нэгжид 12 тусгай зөвшөөрөл олгосон. Гол асуудал нь 1995 онд тусгай хамгаалалтад авсан байхад лиценз олгосон байна. Тиймээс хууль хяналтын байгууллагад шалгуулна. Одоо байгаа бичиг баримтаас харвал хууль зөрчин лиценз олгосон байх магадлалтай" гэсэн юм.

Санал болгох