Жуулчдад цогц мэдээлэл өгөх "Электрон хөтөч"-ийг хилийн боомтуудад гардууллаа

2019 оны 9 сарын 112019-09-11
Жуулчдад цогц мэдээлэл өгөх "Электрон хөтөч"-ийг хилийн боомтуудад гардууллаа

БОАЖЯ-наас хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх ажлын хүрээнд 21 боомтын захиргаанд жуулчдад зориулсан анхан шатны хөтчийн үйлчилгээ үзүүлэх аппликэйшн бүхий электрон дэлгэц хүлээлгэж өглөө.

Энэхүү электрон хөтөч нь Монгол Улс руу боомтоор дамжин нэвтэрч буй жуулчдад Монгол орны талаарх бүх төрлийн мэдээллийг өгч, 21 аймагт үзэж болох түүх соёл, байгалийн цогцолборт газруудыг танилцуулах юм. Мөн үйлчилгээний талаарх бүхий л мэдээллийг багтаасан бөгөөд аяласан газраа тэмдэглэх, эрүүл мэнд, аюулгүй байдлын тусламжийг хэрхэн авахыг ч зөвлөх юм байна.

Электрон хөтөчийг холбогдох байгууллагуудад хүлээлгэж өгөх үеэр БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат “Боомтуудад электрон хөтөчийг байршуулснаар нэвтэрч буй жуулчдад тулгардаг хүндрэл бэрхшээл багасч, хил орчмын аялал жуулчлал хөгжих эхлэл тавигдах юм” хэмээлээ.

Боомтуудад хүлээлгэн өгөх электрон хөтчийг хүлээж авсан Хил хамгаалах ерөнхий газрын Шалган нэвтрүүлэх хэлтсийн дарга хурандаа Д.Ганбаатар “Боомтоор нэвтэрч буй жуулчдад мэдээлэл өгөхөд тулгардаг хүндрэлийг шийдэж өгч байгаад баяртай байна.  Боомтоор нэвтрэх жуулчид хүлээлгийн танхимд байх хугацаандаа Монгол орны талаарх бүхий л мэдээллийг нэг дороос авах боломжтой болсон нь аялал жуулчлалын хөгжилд бодит хувь нэмэр оруулна гэж итгэж байна” гэв.

Электрон хөтөч нь эхний ээлжинд англи хэлээр мэдээллийг жуулчдад хүргэх  бөгөөд цаашид өргөжүүлж, олон орны хэлээр мэдээлэл түгээхээр төлөвлөж байгааг БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Баясгалан хэлж байсан юм.

Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлэх зорилт дэвшүүлсний дотор хил орчмын аялал жуулчлалыг эрчимжүүлэх ажлыг тусгасан билээ.

 

Санал болгох

Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон бусад хуулийн төслүүдийг өргөн барилаа

Өвөрхангай аймгийн Арвайхээр, Тарагт сум, Баян-өлгий аймгийн Өлгий, Бугат сумдын хилийн цэсэд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төсөл зэргийг өргөн барилаа.

7 цагийн өмнө
Л.Пүрэвсүрэн: Герман эрийн мөнгийг цагдаагийнхан завшсан гэж хэлсэн

Элчин сайд Л.Пүрэвсүрэн нь Клойбер нарыг эрэн сурвалжилсан, Д.Цогтбаатар хурандааг шалгаж байсан цаг хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөх, Гадаад харилцааны сайдын албыг хашиж байсан тул твиттэр дэх мэдээллийг нь уншигчидтай хуваалцав.

8 цагийн өмнө
Г.Батхүү агсны ар гэрийнхнээс тэдэнд хүргүүлсэн Нээлттэй захидал

Төр, нийгмийн зүтгэлтэн Г.Батхүү амиа алдсан асуудал шийдвэрлэгдэлгүй найман сар өнгөрч байна. Өнөөдөр түүний ар гэрийнхэн болон өмгөөлөгчид хэвлэлийн бага хурал хийсэн. Мөн УИХ дахь АН-ын зөвлөл, МАН-ын бүлгийн дарга, гишүүдэд хандсан нээлттэй захидал хүргүүлсэн байна. Адил агуулгатай нээлттэй захидлыг хүргэе.

12 цагийн өмнө