Бүтээлч хот хөтөлбөрийн хүрээнд “Creative Design” арга хэмжээг зохион байгуулна

2019 оны 9 сарын 112019-09-11
Бүтээлч хот хөтөлбөрийн хүрээнд “Creative Design” арга хэмжээг зохион байгуулна

Улаанбаатар хотын 380 жилийн ойн “Бүтээлч ажлын төлөвлөгөө”-нд тусгагдсан “БҮТЭЭЛЧ ХОТ” хөтөлбөрийн хүрээнд “CREATIVE DESIGN” арга хэмжээг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар хамтран зохион байгуулах гэж байна.

Тус арга хэмжээний зорилго нь Олон улсын стандарт, шаардлагад нийцсэн, байгальд ээлтэй,  дэвшилтэт техник, технологийг ашиглан өрсөлдөх чадвар бүхий чанартай,  шинэлэг дизайнтай бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгжийг шалгаруулахад оршино.

Тус арга хэмжээнд ирүүлсэн бүтээгдэхүүнээс шинэлэг дизайнтай 30 бүтээгдэхүүнийг шалгаруулж, үзэсгэлэн арга хэмжээ зохион байгуулна.

БҮТЭЭГДЭХҮҮНД ТАВИГДАХ ШААРДЛАГА:

  • Бүтээгдэхүүний дизайны шинэлэг байдал
  • Өвөрмөц, оновчтой шийдлийг шингээсэн байх
  • Ижил төрлийн бүтээгдэхүүнээс ялгарах давуу тал
  • Байгаль ээлтэй байх
  • Хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг хангасан байдал

2019 оны есдүгээр сарын 09-27-ны өдрүүдэд /18:00 цаг хүртэл/ Нийслэлийн Засаг захиргааны V байр, Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын 203 тоотод хүлээн авна. Нийт шагналын сан 15 000 000 төгрөг.

Холбоо барих: 70111299, 99170227

Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл инновацын газар

 

Санал болгох

О.Чинзориг: Таны хүүхэд тайван тоглох боломжийг технологийн дэвшлээр шийднэ

Нийслэлийн 2000 цэгт хүний нүүр царайг таних боломжтой ухааг камеруудыг суурилуулахаар болжээ. Энэ талаар Нийслэлийн Мэдээлэл, технологийн газрын дарга О.Чинзоригоос тодрууллаа.

8 цагийн өмнө
"Урт цагаан” үйлчилгээний төвийг дахин төлөвлөх уралдааны шилдгүүд тодорлоо

Нийт 55823 иргэн санал өгснөөс “MGL E&C” дизайнерс баг хамт олон тэргүүлж өргөмжлөл , 20 сая төгрөгийн батламжыг гардан авлаа.

3 өдрийн өмнө
Улаанбаатар импэксийн баруун талын авто замыг өнөө шөнө хаана

Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо Улаанбаатар импэксийн баруун талын замыг өнөө шөнө хаана.

3 өдрийн өмнө
Газраа бэлэн орон сууцаар сольсон иргэд түлхүүрээ гардан авлаа

Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Цайз орчмын 79 өрх айл нэгдэн өмчилж буй газраа орон сууцаар солих хүсэлт гаргасны дагуу үнэлгээний ажил хийгдэн өнөөдөр эхний 10 өрх ийнхүү шинэ байрны түлхүүрээ гардан авлаа. Тухайн хэсэгт 4,3 га газар чөлөөлөгдөж 270 гаруй иргэд орон сууцанд хамрагдаж байгаа аж.

4 өдрийн өмнө