Өнөөдрийн байдлаар 10260 тонн сайжруулсан шахмал түлш борлуулжээ

1
2019 оны 9 сарын 92019-09-09
Өнөөдрийн байдлаар 10260 тонн сайжруулсан шахмал түлш борлуулжээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй хотын удирдлагууд  /2019.09.08/  Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэл, түгээлт, борлуулалт, тээвэрлэлт, нөөцлөлтийн ажлын явцыг шалгаж, "Таван толгой түлш" ХХК очин, үйлдвэрлэлийн нөхцөл байдлыг шалгалаа.

“Өнөөдрийн байдлаар 361 борлуулагчтай сайжруулсан шахмал түлш борлуулахаар гэрээ байгуулаад байна. Өнөөдрийн байдлаар 165 мянган тонн шахмал түлш нөөцөлсөн. Жижиглэнгийн цэгүүдэд 21 мянган тонн түлшийг нөөцөлсөн. Одоогийн байдлаар нийт найман шугамаар 2300-2500 тонн шахмал түлшний үйлдвэрлэл явуулж байна. Энэ сардаа багтааж нэмэлт хоёр шугамыг ашиглалтад оруулснаар өдөрт 2900 тонн шахмал түлш үйлдвэрлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Батлагдсан орц, жорын дагуу бүтээгдэхүүн үйлдвэрлэл тасралтгүй, хэвийн явагдаж нөөцлөлтийн ажлыг зохион байгуулж байна” хэмээн  “Таван толгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар танилцуулав. Мөн өнөөдрийг хүртэл 10260 тонн шахмал түлш борлуулсан, иргэдийн зүгээс цэгүүдэд түлшгүй гэсэн гомдол ирээгүй  талаарх мэдээллийг өглөө.

Уулзалтын үеэр шахмал түлш тээвэрлэх зарим компанийн удирдлагуудтай уулзаж санал солилцсон юм. Тээвэрлэлт хийх компаниудын зүгээс тодорхой хэдэн шалтгаануудыг дурдаад шахмал түлшийг нөөцлөх, зөөх, ачихад асуудалгүй гэдгээ хэлсэн юм.

Гэр хорооллын дунд борлуулалтын цэгийг түлшээр тасралтгүй хангаж байх 40 хангамжийн агуулах, гэрээт 500 гаруй  цэгийг өдөр бүр шаардлагатай сайн түлшээр хангаж ажиллана. Өөрөөр хэлбэл, ХАНГАМЖИЙН БААЗ - ДУНДЫН ХАНГАМЖИЙН ТӨВ - ГЭРЭЭТ БОРЛУУЛАГЧ гэсэн шат дамжлагаар хэрэглэгчдэд сайжруулсан түлшийг тасралтгүй хүргэх юм байна. Хэрэглэгчид сайжруулсан шахмал түлшийг худалдан авахдаа “Сайн” нэртэй смарт карт ашиглана. Нэг карт нь гурван тонн түлш худалдан авах эрхтэй байх бөгөөд иргэд түлш худалдан авахдаа картаа гэрээт борлуулагчийн аппликешнд уншуулж, үндсэн эрхээсээ хасуулан тооцно. Энэ мэтээр хэрэглэх хэмжээ нь дууссан тохиолдолд “Таван толгой түлш” ХХК-д хандан эрхээ сэргээлгэх боломжтой аж.

Уулзалтын төгсгөлд хотын Захирагч С.Амарсайхан  дундын агуулах болон гэрээ байгуулсан цэгүүдэд нэмж шахмал түлш нөөцлөх, хэсгийн ахлагч нартай нарийн холбоотой ажиллаж гэрээ байгуулан ажиллахыг албаныханд үүрэг болголоо. Мөн тэрбээр үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллахын хэрээр шахмал түлшний хадгалалт нөөцлөлтөнд анхаарах хэрэгтэй” гэлээ.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Санал болгох

Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон бусад хуулийн төслүүдийг өргөн барилаа

Өвөрхангай аймгийн Арвайхээр, Тарагт сум, Баян-өлгий аймгийн Өлгий, Бугат сумдын хилийн цэсэд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төсөл зэргийг өргөн барилаа.

7 цагийн өмнө
Л.Пүрэвсүрэн: Герман эрийн мөнгийг цагдаагийнхан завшсан гэж хэлсэн

Элчин сайд Л.Пүрэвсүрэн нь Клойбер нарыг эрэн сурвалжилсан, Д.Цогтбаатар хурандааг шалгаж байсан цаг хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөх, Гадаад харилцааны сайдын албыг хашиж байсан тул твиттэр дэх мэдээллийг нь уншигчидтай хуваалцав.

9 цагийн өмнө
Г.Батхүү агсны ар гэрийнхнээс тэдэнд хүргүүлсэн Нээлттэй захидал

Төр, нийгмийн зүтгэлтэн Г.Батхүү амиа алдсан асуудал шийдвэрлэгдэлгүй найман сар өнгөрч байна. Өнөөдөр түүний ар гэрийнхэн болон өмгөөлөгчид хэвлэлийн бага хурал хийсэн. Мөн УИХ дахь АН-ын зөвлөл, МАН-ын бүлгийн дарга, гишүүдэд хандсан нээлттэй захидал хүргүүлсэн байна. Адил агуулгатай нээлттэй захидлыг хүргэе.

12 цагийн өмнө