Үл хөдлөх хөрөнгийн зах зээлд хүлээлт үүсгээд байсан ХАН ТӨГӨЛ хотхон төслийн танилцуулгаа хийлээ

2.1 мянга
5
5 өдрийн өмнө
Үл хөдлөх хөрөнгийн зах зээлд хүлээлт үүсгээд байсан ХАН ТӨГӨЛ хотхон төслийн танилцуулгаа хийлээ


"Барилга Орон сууц-2019” олон улсын үзэсгэлэн, яармаг өнгөрсөн амралтын өдрүүдэд Мишээл экспо төвд зохион байгуулагдлаа. Үзэсгэлэн яармагийн үеэр ирээдүйд үнэ цэн нь улам өсөх байршил, тав тухтай амьдрах эко орчин, тансаг зэрэглэлийн дизайн зэргээрээ үл хөдлөх хөрөнгийн зах зээлд хүлээлт үүсгээд байсан ХАН ТӨГӨЛ хотхон төслийн танилцуулгаа хийсэн юм. Ингээд төслийн товч танилцуулгыг хүлээн авна уу.

Хан Богд уулынхаа бэлд их хотын нүргээнт чимээ шуугианаас ангид, эргэх дөрвөн улирлын өнгө тансаг үзэсгэлэн дунд байгаль эхийн гоо сайхныг таашаан мэдэрч, уулын бэлээс Улаанбаатарынхаа хөгжлийг тольдон суух ая тухтай амгалан тайван орчин “Хан төгөл” хотхон.

Бид европын сонгодог хэв шинжийг монгол архитектор, инженерүүдийн гайхалтай ур ухаанаар уламжлан баяжуулж, орчин үеийн техник технологийн дэвшлийг хослуулан цогцлоож, оршин суугч бүрийн хэрэгцээ шаардлагыг бүрэн хангахуйц, таашаалд тань бүрэн нийцэх тансаг зэрэглэлийн хаус хотхоныг Танд санал болгож байна.

“ХАН ТӨГӨЛ” хотхон нь Улаанбаатар хотын төв цэгээс 12 км зайтай Хан-Уул дүүргийн 4-р хороо Нүхтийн аманд байршиж байгаа нь уг хотхоны үнэ цэнийг нэмэгдүүлж байна. Хотхоны ойролцоо Хүннү Молл, Фермерүүд зах, Сансар гэсэн худалдааны төвүүд, 2020 онд ашиглалтанд орох олон улсын сүлжээний Костко худалдааны төв болон British School of Ulaanbaatar, Сакура, Харамафүжи- Шинэ Монгол гэсэн томоохон ерөнхий боловсролын сургуулиуд 2 км радиуст байрших учраас та их хотын ачаалал бүхий хэсэг рүү явж үнэт цагаа алдах шаардлагагүй.

Image may contain: outdoor

“ХАН ТӨГӨЛ” хотхон нь нийт 19 га эдэлбэр газарт оршин суугчиддаа  зориулсан нэгдсэн үйлчилгээний төв, 200 хүүхдийн цэцэрлэг, спорт цогцолбор, үзэсгэлэнт нуур, нүд хужирлам усан оргилуур, хүүхэд бүрийн онцлогт тааруулан цогцлоосон нас насны ангилалт тоглоомын талбай, гадна спорт талбай болон байгалийн сайханд амарч тухлах нийтийн эзэмшлийн талбай, стандартад нийцсэн дугуйн болон гүйлтийн замыг шийдэж өгсөнөөрөө онцлог.

Мөн манай хотхон  Сингл хаус 3 загвар, Таун хаус 3 загвар, Твин хаус 1 загвараас бүрдэх арвин сонголттой ба нийт 211 айлын цогцолбор хотхоныг эрүүл, аюулгүй орчин, тансаг байдал, тав тухыг эрхэмлэгч Танд санал болгож байна.

АРХИТЕКТУР ТӨЛӨВЛӨЛТ:

Бид эртний европын сонгодог хэв шинжийг орчин үеийн архитектурын шийдэлтэй хослуулан өгсөнөөр айл бүрийн хувийн орон зайг тэлж, үзэгдэх орчны чөлөөт байдлыг бүрэн хангасан өвөрмөц шийдлийг танай гэр бүлд бэлэглэх болно.  

ЭКСТЕРЬЕР ДИЗАЙН  

Барилга архитектурын оновчтой шийдэл, экстерьер  дизайны өвөрмөц хэв маягийг Богд хан уулын үзэсгэлэнт байгальтай дахин давтагдашгүйгээр нийцүүлэн зохицуулж, бат бөхийн бэлэгдэл байгалийн боржин чулуун хийц, тансаг байдлыг илтгэсэн цагаан шаргал өнгийн боржин чулуугаар таны байшинг хүрээлэн чимэглэж, уран барилгын хараа булаам чамин шигтгээг оруулан урлаж, ногоон байгууламж, хувийн орон зайг оршин суугчдынхаа тав тухад нийцүүлэн бүтээв.   

НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ТАЛБАЙ:

“ХАН ТӨГӨЛ” хотхоны ногоон байгууламж нь эрүүл цэнгэг агаарыг бэлэглэх бөгөөд нийтийн эзэмшлийн талбай, ногоон байгууламж нь бүхэлдээ орчин үеийн Ландшафтын архитектурын чиг хандлагыг шингээн тусгасан. Мөн оршин суугчдын чөлөөт цагаа ая тухтай өнгөрөөх орчиныг бий болгох хиймэл нуур, усан оргилуур, хүүхдийн тоглоомын талбай, амарч суух төгөл зэргийг төлөвлөж өгсөн. Нийт оршин суугчдынхаа эрүүл амьдралын хэв маягт зориулан хөл бөмбөг, сагсан бөмбөгийн талбай, гүйлтийн зам, дугуйн зам зэргийг цогцоор нь төлөвлөсөн.

ХҮҮХДИЙН ТОГЛООМЫН ТАЛБАЙ: 

Танай гэр бүлийн нандин эрдэнэ болсон үр хүүхдэд тань зориулсан тоглоомын талбай нь нас насны /0-4, 2-6, 6-12, 12-дээш/  ангиллаар хотхоны баруун төв хэсэгт төлөвлөгдсөн. Өнгө үзэмж сайтай, доороо зөөлөвчтэй учир хүүхдийн аюулгүй байдалд сөрөг нөлөөгүй. Энэхүү тоглоомын талбай нь хүүхдийн инээд хөөр цалгисан, хүүхдээ салхилуулах ээжүүдийн очих дуртай хамгийн таатай бүс байх болно. 
•    0-4 нас- Бага насны хүүхдийн аюулгүй байдал, эрүүл мэндэд тохирсон жижиг тоглоомнууд 
•    2-6 нас – Цэцэрлэгийн хүүхдүүдэд зориулсан аюулгүй зөөлөн резин шалтай, хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй тоглоомууд 
•    6-12 нас – Хүүхдийн төлөвшил болон сэтгэх чадавхийг хөгжүүлэх тоглоом
•    12-с дээш – Хүүхдийн бие бялдар, өсөлтөд зориулсан спорт тоглоом 

СПОРТ ТАЛБАЙН ХЭСЭГ:    

Зуны зугаатай өдрүүдэд найз нөхөд гэр бүлээрээ спорт тоглоом тоглож чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх стандартын шаардлага хангасан Хөл бөмбөг, Сагсан бөмбөг, Газрын теннис, Элсний волейболлын талбай байхаар гадна спорт тоглоомын хэсгийг шийдсэн. Мөн спорт талбайн хажууд нийтийн ариун цэврийн газрыг төлөвлөсөн. 

ЯВГАН ХҮНИЙ ЗАМ, ДУГУЙН ЗАМ 

Эрүүл бие, саруул амьдралыг эрхэмлэгч танд өглөө үдшийн цэнгэг агаарыг цээж дүүрэн амьсгалан эрч хүч авах боломжийг бид бүрдүүлж өгсөн. Гүйлтийн болон дугуйн замыг 2 метр өргөнтэй, 1000 метрийн урттай байхаар төлөвлөсөн нь эрүүл мэнддээ анхаарч спортоор хичээллэдэг хүн бүхний дуртай орчин болж чадна. 

НУУР, УСАН ОРГИЛУУР 

Баяр хөөр дүүрэн жаргалтай амьдралд тань хөг аялгуу нэмэн гэр бүлийнхэнтэйгээ цэнгэг нуурын хөвөөнд амар амгалан нам гүмийг мэдэрч, нүд хужирлам усан оргилууруудын эгшиглэнт чимээнд алжаал ядаргаагаа тайлах, ая тухтай, таатай орчинг бид бүрдүүлж өгч байна. 

ИНЖЕНЕРИЙН ШИЙДЭЛ: 

Төслийн хүрээнд оршин суугчдын хэрэгцээ шаардлагад бүрэн нийцүүлэн амины орон сууцанд шаардагдах дулаан хангамж, цэвэр усан хангамж, бохир ус зайлуулах систем зэргийг төвлөрсөн шугам сүлжээнд холбосноор танай гэр бүлийн тав тухтай байдлыг нэмэгдүүлж өгнө.

Дэлгэрэнгүй танилцуулга үзэх бол ЭНД дарна уу.

Төслийн үе шат:

 

 

Санал болгох