2020 оны есдүгээр сар хүртэл хуш модны самар бэлтгэхийг хориглов

2019 оны 9 сарын 102019-09-10
2020 оны есдүгээр сар хүртэл хуш модны самар бэлтгэхийг хориглов

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны А/463 дугаар тушаалаар 2020 оны есдүгээр сарын 01-нийг хүртэл хуш модны самар түүж бэлтгэх, худалдан борлуулах, экспортлохыг хориглолоо.

Нийслэлийн ногоон бүсийн ойн сан нь “Ойн тухай хууль”-д заасны дагуу экологи-эдийн засгийн ач холбогдлоороо хамгаалалтын бүсийн ойд хамаардаг. Ногоон бүсийн ой нь байгалийн аясаар ургасан ой бөгөөд шинэс, хуш, нарс, хус зонхилж улиангар, гацуур, улиас, бургас харьцангуй бага талбайд тархсан байдаг. Ойн сангийн талбай 116.257 га, үүнээс ойгоор бүрхэгдсэн талбай 95.234 га, ойгоор бүрхэгдээгүй талбай 17.534 га, ойн бус талбай 3.480 га байна. Үүнээс 16.520 га талбай буюу 17,3 хувийг хушин ой эзэлдэг. Жил бүрийн намар иргэд олноороо хотын ногоон бүсийн ойд зорчиж, ойн дагалт баялаг болох хушны самар түүдэг тул 2020 оны есдүгээр сарын 01-нийг хүртэл дээрх зорилгоор зорчихгүй байхыг анхааруулж байна.

Хуш модны ургалт, самар түүх явцад байгаль орчинд учруулдаг сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор хэрэгжүүлж буй шийдвэрийг дэмжиж, зөрчлийн мэдээллийг Нийслэлийн Байгаль орчны газрын байгаль хамгаалагчид болон байгаль орчны зөрчил гомдлын мэдээлэл хүлээн авах “Зуслан” аппликэйшнээр дамжуулан ирүүлэхийг уриалж байна. Самар түүж бэлтгэсэн гэм буруутай этгээдээр экологи-эдийн засгийн үнэлгээгээр тогтоогдсон мөнгөн дүнг /Сибирь хушны самрын 1 кг тутамд 50000 төгрөг/ гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлүүлнэ.

 

НИЙСЛЭЛИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАЗАР

Санал болгох

Хонь, ямааны махыг дулааны аргаар боловсруулж экспортолно

Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд Хүнс, хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан товч танилцуулга хийлээ. Монгол Улс, бусад улстай байгуулсан хэлэлцээрийн хүрээнд 2020 онд нэмэлтээр экспортлох дулааны аргаар боловсруулсан хонь, ямааны махны тоо хэмжээний тухай байлаа.

9 цагийн өмнө
"Нүүрсийг хүн тээвэрлэдэг гэдгийг яагаад ойлгохгүй байгаа юм"

Таван толгой-Гашуунсухайт, Шивээхүрэн, Ханги-Мандал зэрэг боомтын чиглэлд 10.000 гаруй нүүрс тээвэрчин 90-120 хоног кабиндаа тусгаарлагдаж, зарим нь амиа алдаж буй асуудлаар тээвэрчдийн ар гэрийн төлөөллүүд өнөөдөр мэдээлэл хийлээ.

12 цагийн өмнө
Уран зургийн галерейг зориулалтын байртай болоход дэмжлэг үзүүлнэ

Уран зургийн галерейг Үндэсний уран зургийн галерей болгон өөрчлөх, Уран зургийн галерей, Хүүхэлдэйн театрын орон тоо, төсвийг нэмэх ажлыг даалгав.

14 цагийн өмнө
Э.Бат-Үүл нарт холбогдох шүүх хуралдаан хойшлогдлоо

Оролцогчийн хүсэлтийг харгалзан шүүх хуралдааныг 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 10 цагт товлов.

15 цагийн өмнө