Худалдаа, хоол үйлдвэрлэл үйлчилгээний шинэчлэгдсэн стандартуудыг танилцуулав

2019 оны 9 сарын 102019-09-10
Худалдаа, хоол үйлдвэрлэл үйлчилгээний шинэчлэгдсэн стандартуудыг танилцуулав

Өнөөдөр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний хэлтсээс худалдаа, хоол үйлдвэрлэл үйлчилгээний шинэчлэгдэн батлагдсан стандартуудыг дүүргүүдийн салбар хариуцсан хэлтсийн дарга, мэргэжилтнүүдэд  танилцуулав.

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт худалдаа, нийтийн хоол, ахуйн үйлчилгээний салбарын стандартыг шинэчилэх болон шинээр боловсруулж, олон улсын түвшинд хүргэхээр заасан.

Стандарт, хэмжил зүйн газрын даргын тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг стандартуудыг шинэчлэн боловсруулж, салбарын эрдэмтэн судлаачид, төрийн болон төрийн бус байгууллага, худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн дунд 8 удаа хэлэлцүүлэг зохион байгуулж холбогдох саналыг тусган, “Жижиглэн худалдааны газар, түүний үйлчилгээ. Ерөнхий шаардлага MNS5021-1:2005”, “Хоол үйлдвэрлэл үйлчилгээний газарт тавих шаардлага MNS4946:2019”, “Хоол үйлдвэрлэл үйлчилгээний газрын нэр томъёо, тодорхойлолт” MNS6777:2019” стандарт батлагдсан.

Энэ  стандарт нь хэрэглэгч, үйлчлүүлэгчийн ая тухтай үйлчлүүлэх нөхцөл, шаардлага, эрэлт хэрэгцээг хангасан, олон улсын жишигт нийцсэн үйлчилгээний хүрээг тэлж, хоол хүнснээс шалтгаалсан халдварт болон халдварт бус өвчлөл буурч, хүнсний аюулгүй байдал хангагдаж, цаашлаад улс орны эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах ач холбогдолтой юм.

Дээрх стандартууд 2019 оны 10 дугаар сарын 01-нээс эрхлэн мөрдөж эхлэх бөгөөд энэ 9 дүгээр сарын 10-наас эхлэн дүүрэг тус бүр дээр худалдаа, хоол үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдэд стандартыг танилцуулах сургалт, семинар зохион байгуулагдана.

Санал болгох

Ногоон барилгын технологийг нэвтрүүлэх санамж бичигт гарын үсэг зурлаа

Монгол улсад Пассив барилгын технологийг нутагшуулж, хуучин барилга болон шинээр баригдах барилга, орон сууцнуудад эрчим хүчний хэмнэлттэй, орчин үеийн Ногоон барилгын шийдлийг нэвтрүүлэхээр Нийслэлийн Засаг даргын Агаар орчны бохирдол хариуцсан орлогч дарга Д.Мөнхжаргал ХБНГУ-ын БОЯ-ны зөвлөх, RoARongen архитектурын компанийн захирал ноён Людвиг Ронгентэй хамтран ажиллах санамж бичигт өчигдөр /2020.01.21/ гарын үсэг зурлаа.

10 цагийн өмнө
Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах урилга

13 багц байршилд Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулалт зарлалаа

1 өдрийн өмнө