Хан-Уул дүүрэгт сайжруулсан түлшний борлуулалт, түгээлт хэвийн үргэлжилж байна

2019 оны 9 сарын 182019-09-18
Хан-Уул дүүрэгт сайжруулсан түлшний борлуулалт, түгээлт хэвийн үргэлжилж байна

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрийн батлагдсан цэгүүд дээр сайжруулсан шахмал түлш борлуулагдаж эхэлсэн.

Энэ хүрээнд Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр дүүргийн нутаг дэвсгэр дэх сайжруулсан түлшний цэгүүд дээр ажиллалаа.  
Тус дүүрэгт сайжруулсан түлш хэрэглэх 4,5,6,7,8,9,10,11,16 дугаар хороодод 21 мянган өрх амьдардаг бөгөөд эхний байдлаар сайжруулсан түлш борлуулах 32 цэгийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна.

Өнөөдрийн байдлаар 400 гаруй тонн сайжруулсан түлш худалдагдаж, 2160 тонн сайжруулсан түлшний нөөцтэй байгааг холбогдох албаны мэргэжилтэн танилцууллаа.

Цаашид иргэдэд илч сайтай, утаа багатай, гүйцэд шатдаг сайжруулсан түлшээ тогтмол хэрэглэж хэвших уриалгыг иргэдэд танилцуулж, түлшний түгээлт, борлуулалтын ажлыг сайтар зохион байгуулж ажиллах шаардлагатайг дүүргийн Засаг дарга ярилаа. 

 

Санал болгох

Эцэг, эхчүүдэд хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах хэрэгтэйг онцлов

Дулааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор голын усанд иргэдийг осолдохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр өнөөдөр нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн дарга Э.Эрдэнэбаатар, Цагдаагийн удирдах газрын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Б.Батзориг, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн хөгжил, хамгааллын хэлтсийн дарга П.Мягмаржав нар мэдээлэл хүргэлээ.

9 өдрийн өмнө
Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газраас 920 иргэнийг ажлын байраар хангажээ

Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар энэ сарын 25-ны өдрийн байдлаар давхардсан тоогоор нийт 13014 иргэн, 619 ажил олгогчид үйлчилгээ үзүүлжээ. Ажил зуучлах үйлчилгээний хүрээнд 619 ажил олгогч байгууллагатай хамтран ажиллаж 4821 ажлын байрны захиалгыг төвлөрүүлж, 1885 ажил хайгч иргэнийг шинээр бүртгэн, 920 иргэнийг ажилд оруулсан байна.

9 өдрийн өмнө
Баянхошуунд Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний төв үйл ажиллагаагаа явуулж эхэллээ

Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөөнд хотын хөгжлийг тэнцвэртэй болгох хүрээнд зургаан дэд төвтэй байхаар тусгасан. “Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төсөл нь уг дэд төвүүдийг бий болгох суурь “Дэд бүтэц”-ийн ажлуудыг хийж байна.

10 өдрийн өмнө
Ч.Хүрэлбаатар: 7009 айлын түрээсийн орон сууц барина

ТОСК-иас хэрэгжүүлж буй эдгээр гурван төслийн хүрээнд баригдах хорооллуудад 7000 гаруй айл түрээсийн орон сууц хөтөлбөрт хамрагдан оршин суух боломжтой болох юм.

10 өдрийн өмнө