"Шилмэл мал 2019" улсын үзэсгэлэнд Дундговь аймаг тэргүүллээ

2.3 зуу
1 сарын өмнө
"Шилмэл мал 2019" улсын үзэсгэлэнд Дундговь аймаг тэргүүллээ

Хүнс, хөдөө аж ахуйн газар. Энэ сарын 11-13-ний өдрүүдэд Төв аймгийн Зуунмод хотноо "Шилмэл мал-2019" гойд ашиг шимт мал шалгаруулах үзэсгэлэн, дуудлага худалдаа болж өндөрлөлөө. Тус үзэсгэлэнд Дундговь аймаг багийн дүн, зохион байгуулалт, идэвх оролцоогоороо 21 аймгаасаа шалгарч Тэргүүн байр эзэлсэн юм.

Тус үйл ажиллагааны үеэр ашиг шим үзүүлэлтээрээ таван төрлийн малыг шалгаруулах, мөн сайхан айраг, цагаан идээ, дэмбээ зэрэг арга хэмжээнүүд зохион байгууллаа. Дундговь аймгаас Хулд сумын Хулдын хүрэн бор тэмээнээс С.Баянжаргалын буур 1-р байр, Б.Батжаргалын ингэ 2-р байр, Өндөршил сумын шил адуунаас Сумъяагийн бор азарга 2-р байр, Батбилэгийн бор гүү 1-р байр, Сайнцагаан хонь тусгай байр, ГовьУгтаал сумын Жаргалсайханы эм ямаанууд 1, 2-р байр, мөн "Сайхан айраг"-аар Дэрэн сумын О.Галбадрахын айраг Тэргүүн байр, мөн сумын Наранцэцэгийн Цагаан идээ Тэргүүн байр, "Дэмбээ" төрөлд Хулд сумын Олдох багийн малчин Б.Батжаргал Тэргүүн байр эзэлж нийт дүн, зохион байгуулалт, идэвх оролцоогоороо Дундговь аймаг нь 21 аймгаа тэргүүлж Тэргүүн байранд шалгарч батламжаа гардан авлаа. Хамтран ажилласан шат шатны удирдлагууд, мэргэжилтнүүд, малчиддаа баярлалаа. Мал, малчин та бүхний минь буян заяа дэлгэрэх болтугай.

Санал болгох