Эх, нярайн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд шинэ техник, технологи нэвтрүүлж байна

2019 оны 9 сарын 182019-09-18
Эх, нярайн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд шинэ техник, технологи нэвтрүүлж байна

Люксенбургийн Засгийн газар, Монгол улсын Засгийн газар, Нэгдсэн үндэсний байгууллагын Хүн амын сангийн “Монгол улсад эх, нярайн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд шинэ техник, технологи нэвтрүүлэх замаар тусламж үйлчилгээг сайжруулах” төслийн санхүүжилтээр 179,7 сая төгрөгийн 11 нэр төрлийн эмнэлгийн тоног төхөөрөмжийн шалгалт баталгаажуулалт  болон  засвар үйлчилгээний тоног төхөөрөмж нийлүүлэгдэж байна.

 

ЭМЯ-ны харьяа Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эм, эмнэлгийн тоног төхөөрөмжийн албанд Эрүүл мэндийн салбарын хэмжлийн нэгдмэл байдлыг хангахад нэн шаардлагатай тоног төхөөрөмжийн шалгалт баталгаажуулалт хийх зориулалттай 89,6 сая төгрөгийн үнэ бүхий АНУ-ын Fluke biomedical  үйлдвэрийн 3 нэр төрлийн 7 ширхэг  тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгч байна.

            ЭМХТөв нь 14 нэр төрлийн эмнэлгийн тоног төхөөрөмжийн шалгалт баталгаажуулалтыг хийдэг байсан бол энэхүү хөрөнгө оруулалт хийгдснээр шинээр 3 нэр төрлийн тухайлбал ургийн монитор, нярайн фото эмчилгээний аппарат, кварцын аппаратны ажиллагааг шалгах боломжтой болж байна.

 
Мөн ЭХЭМҮТ болон Нийслэлийн Өргөө, Хүрээ, Амгалан амаржих газрууд, 21 аймгийн нэгдсэн эмнэлэг, БОЭТ нийт 26 эрүүл мэндийн байгууллагын инженерүүдэд 90,1 сая төгрөгийн эмнэлгийн тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний 4 нэр төрлийн иж бүрэн багаж, хэрэгсэл хүлээлгэн өгч байгаа бөгөөд ингэснээр эмнэлгийн тоног  төхөөрөмжийн ашиглалт, аюулгүй ажиллагаа, засвар үйлчилгээ тасралтгүй явагдах нөхцлийг бий болгож байна. 

 

Эрүүл мэндийн салбарт шинээр олон програм хангамжууд нэвтэрч байгаагийн нэг нь  “Эмнэлгийн тоног төхөөрөмжийн хөрөнгийн төлөвлөлтийн систем” програм бөгөөд энэ төслийн санхүүжилтээр дээрх 26 байгууллагын инженер бүр Samsung  Galaxy Tab A маркийн таблеттай болж байна.

 
Энэхүү таблетыг ашиглан эмнэлгийн тоног төхөөрөмжийн мэдээллийн сангийн програмын үйл ажиллагааг тогтмолжуулах, мэдээллийг цаг тухай бүрт оруулснаар эрүүл мэндийн салбарын эмнэлгийн тоног төхөөрөмжийн тоо мэдээлэл, засвар үйлчилгээний төлөв байдал, хэрэгцээ шаардлагын судалгааг шууд авах боломж бүрдэж байна.
 

Тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн  нэр Тоо ширхэг
ЭМХТ-ЭЭТТАлба
1 Өвчтөний хяналтын монитор шалгах  симулятор (ургийн мониторыг хамт ашиглах боломжтой) 1
2 Фото эмчилгээний аппаратны радиометр 2
3 Кварцын гэрлийн радиометр 4
4 Компьютер 3
5 Сканнер 1
6 Таблет /iOS/ 1
ЭХЭМҮТ+ 3 Амаржих газар + 21 аймаг
7 Таблет /андройд/ 25
8 Тестер 25
9 Инженерийн засварын багажны иж бүрдэл /58 нэр төрөл/ 26
10 Гагнуурын алх, дагалдах хэрэгслийн хамт   /тугалга, тугалга сорогч, туслах гар, давирхай, тос/ 26
11 Тэжээлийн блок 26

Санал болгох

“Үдийн хоол”-ыг чанаржуулах Үндэсний хөтөлбөрийг батлав

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар “Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих үндэсний хөтөлбөр”-ийг баталж, улсын хэмжээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө гарган дагаж мөрдөх, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгт даалгав.

6 цагийн өмнө
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллаж буй багшид нэмэгдэл хөлс олгохоор боллоо

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаар “Ердийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ганцаарчлан ажиллаж байгаа үндсэн болон туслах багшид тэдний албан тушаалын /үндсэн/ цалингийн 10 хувийн нэмэгдэл хөлс тооцож олгох” шийдвэр гаргалаа.

7 цагийн өмнө
Жилдээ нэг ангийн хэмжээний хүүхдүүд энддэг байсныг зогсоожээ

Хүүхдийн баяр хэмээн нэрлэж ирсэн энэ өдрийг “жинхэнэ хүүхдийн баярт” мэдээгээр онцлон хүргэж байна. Монгол Улс ахуйн түлэгдэлтийн ослоор жилд 40-50 хүүхдийн амь насыг алддаг харамсалтай түүхтэй байж ирсэн. Энэ нь жил бүр нэг ангийн хүүхдийг томчууд бид зүй бусаар амь насыг нь алддаг гэж зүйрлэж болохоор.

8 цагийн өмнө
Энэтхэгээс ирэх 357 ламхайн зардлыг Хүүхэд хамгааллын зардлаас гаргана

Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр Засгийн газар ээлжит бусаар хуралдаж хүүхдийн асуудлаар хоёр тогтоол гаргахаар болжээ.

9 цагийн өмнө