Засгийн газрын даалгавраар 110 га талбайд нөхөн сэргээлт хийжээ

2019 оны 9 сарын 182019-09-18

Усны эх, археологийн олдвор бүхий газарт экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулан үйл ажиллагаа явуулж буй Уул уурхайн компани, аж ахуй нэгжүүдийн олборлолт хайгуулыг зогсоосон. Энэ хүрээнд Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутагт алт олборлож байсан аж ахуй нэгжүүдийн 13 тусгай зөвшөөрлийг цуцалж, үйл ажиллагааг нь таслан зогсоож, нөхөн сэргээлт хийхийг үүрэг болгосон. Засгийн газраас томилогдсон ажлын хэсгийн гишүүд энэ сарын 17-ны өдөр өгсөн үүрэг, даалгаврын биелэлтийг газар дээр нь шалгав. Орхон багийн нутагт таван компанийн 190 гаруй ажилтан 66 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 85 га-д техникийн, 25 га-д биологийн, нийт 110 га талбайд нөхөн сэргээлт тус тус хийжээ.  

Төлөвлөгөө ёсоор  "БМНС" ХХК нийт 48 га талбайд нөхөн сэргээлт хийхээс 34 га-д гүйцэтгэл хийж, үлдсэн 14 га талбайг ирэх сарын нэгэн гэхэд нөхөн сэргээж дуусгана гэжээ. "Улз" ХХК-ийн хувьд 64 га талбайд нөхөн сэргээлт хийсэн бол "Алтай голд" ХХК 15 га-аас 9 га-д, "Батдөлгөөнмөрөн" ХХК 3 га талбайд тус тус нөхөн сэргээлт хийгээд байна.

 Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багт нийт 400 га талбайд нөхөн сэргээлт хийх ёстой. Засгийн газрын шийдвэр гарснаас хойшхи 24 хоногт  110 га талбайг ийнхүү нөхөн сэргээсэн аж ахуй нэгжүүдэд цаг агаар хүйтэртэл нөхөн сэргээлтийг үргэлжлүүлж, шахуу хувиараар ажиллан бүх талбайг нөхөн сэргээхийг чиглэл болгов. Олборлолт хийж байсан талбайг цагдаагийн хамгаалалтад авч, нөхөн сэргээлтийг явуулж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох

У.Хүрэлсүх: Хүүхэд хамгааллын чиглэлээр хийж байгаа ажлаа улам сайжруулах шаардлагатай байна

Өнөөдөр Олон улсын Хүүхдийн эрхийн өдөр. Манай Улсын хувьд ганц энэ өдөр хүүхдийн эрхийг хамгаалах бус өдөр бүр анхаарал, сонор сэрэмжээ өндөр байлгаж хүүхэд хүчирхийллийн эсрэг хүн бүр санаа тавих цаг ирснийг бидэнд сануулсаар байна. Сүүлийн өдрүүдэд томчууд бидний хайхрамжгүй байдлаас болж энхрий бяцхан хүүхдүүдийн амь нас эндсэнд туйлын ихээр харамсан эмгэнэж байгаагаа илэрхийлье.

11 цагийн өмнө
ОХУ-ын өмчлөлд байсан найман байрыг Монгол Улсын өмчлөлд үнэ төлбөргүй шилжүүлж авлаа

Өнөөдрийн хуралдаанаар ‪ОХУ-ын өмчлөлд байсан найман байрыг Монгол Улсын өмчлөлд үнэ төлбөргүй шилжүүлж авсан байна.

12 цагийн өмнө
Х.Баттулга: Монголын ирээдүйгээс уучлал хүсэж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэндчилгээ дэвшүүллээ.

13 цагийн өмнө
Хүүхдийн "Найрамдал-2" зусланг Хөвсгөл аймагт байгуулна

Өнөөдрийн хуралдаанаар Олон улсын хүүхдийн Найрамдал зуслан-2 байгуулах тогтоолыг батлав. 

13 цагийн өмнө