Л.Эрдэнэчулуун: Эм найруулах усан хангамжгүй эмийн сангийн зэрэглэлийг бууруулна

3.2 мянга
1
1 сарын өмнө
Л.Эрдэнэчулуун: Эм найруулах усан хангамжгүй эмийн сангийн зэрэглэлийг бууруулна

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын дэргэдэх зөвлөлийн арванхоёр дугаар хуралдаанаар зочид буудал, эмийн сан, эмийн үйлдвэрүүдэд хийсэн хяналт шалгалтын ажлын талаар хэлэлцжээ.

НМХГ-аас нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 90 зочид буудал, 39 дэн буудал нийт 129 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт хяналт шалгалт хийжээ.

Шалгалтад хамрагдсан газруудыг “Зочид буудлын эрүүл ахуйн нөхцөл шаардлагыг шалгах хяналтын хуудас”-аар үнэлгээ өгөхөд 8 хувь буюу 6.2 хувь нь их, 92 буюу 71.3 хувь нь дунд, 29 буюу 22.5 хувь нь бага эрсдэлтэй гэсэн дүн гарсан байна. 

Шалгалтын явцад 393 зөрчил илрүүлэн 348 заалттай 73 албан шаардлага хүргүүлж, нийт 51 аж ахуйн нэгж, иргэнд 29 сая орчим төгрөгийн торгууль ногдуулжээ.

Энэ талаар НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун "39 дэн буудлаас тав нь стандартын шаардлага хангаж байна. 34 нь хангаагүй байгөө бөгөөд  тэнд ноцтой зөрчлүүд байна. Тиймээс байцаагч нар оногдсон хариуцлагыг тооцож ажилла.

Дэн буудлын ажилчдын 49 хувь нь эрүүл мэндийн үзлэгт хамрагдаагүй байна. Иргэдэд халдварт өвчих тараах эрсдэл өндөр гэсэн үг. Цагаан хэрэглэлээ угаадаггүй гэж байна. Хугацаа дууссан, хортой бүтээгдэхүүнээр үйлчилсэн газруудыг дахиж ажиллуулах ёстой юм уу. Улаанбаатарт шаардлага хангахгүй байгаа энэ зочид буудлуудын асуудлыг цэгцлэх цаг болсон.

Зөрчил гаргасан газруудыг торгоод өнгөрдөг асуудлаа болъё. Тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авах хэрэгтэй. Зөрчлөө арилгаарай гээд толгойг нь илдэг систем одоо үнэндээ болохгүй байна.

Улаанбаатарт 400 зочид буудал байгаагаас 200 дэн буудал байна. Тэнд архидалт, биеэ үнэлэлт, хар тамхины хэрэг зэрэг хууль бус үйлдэл явагдаж байна. Үүнийг таслан зогсоож байж Улаанбаатар хот эрүүлжинэ. Одоо энэ салбарт шигшилт хийх цаг болсон. " гэв.

 

Санал болгох