Инженер Г.Батхүү агсны ховор автомашины цуглуулгыг дэлгэлээ

3.5 мянга
1
1 сарын өмнө
Инженер Г.Батхүү агсны ховор автомашины цуглуулгыг дэлгэлээ

Олон улсын Ардчиллын өдрийг тохиолдуулан улстөрийн намуудын хамтран "Ардчиллын замаар 30 жил" онол практикийн бага хурал зохион байгуулж, Сүхбаатарын талбайд "Ардчиллын түүх боть-I" номын нээлт, Фүүд фестиваль зэргийг зохион байгуулахаас гадна Засгийн Газрын гишүүн асан Ардчилсан Намын Дэд дарга, Төр нийгмийн зүтгэлтэн Г.Батхүү агсны ховор автомашины үзэсгэлэнг дэлгээд байна.

Монголын төр хүнийхээ эрх, эрх чөлөөг дээдэлсэн шинэ Үндсэн хуулиа батлан мөрдөж эхэлсэн тэр цаг үеэс хойш 3 жилийн дараа инженер Гаваагийн Батхүү Монголдоо анх удаа үйлчлүүлэгчиддээ чанарын баталгаа өгсөн “ШУНХЛАЙ” авто засварын төвийг байгуулжээ. Түүний үүсгэн байгуулсан “Шунхлай” өнөөдөр 20 гаруй охин компанитай, 4000 орчим ажилтантай Монголын тэргүүлэх групп болж өргөжөөд байна. 

Гаваагийн Батхүү нь Монгол улсын Их хурлын дэд дарга, Монгол улсын Их хурлын тусгай хяналтын дэд хорооны дарга, Монгол улсын Их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Ардчилсан намын дэд даргаар ажиллаж байсан Монгол улсын төр нийгмийн зүтгэлтэн хүн байлаа. 

Цуглуулагч Г.Батхүү автомашин, техник, технологид дурлагч хүн байсан тул өнөөдрийн үзэсгэлэнгээр танд сонирхуулж байгаа эдгээр хуучны ховор автомашинуудыг засварын хамт олонтойгоо хамтран өөрийн гараар нэг бүрчлэн сэлбэж, засч, будсан юм.


 

Санал болгох