Сэтгүүлч Ж.Жаргалсайханд туслах "Жаргалын мод" аянд нэгдээрэй

2019 оны 9 сарын 162019-09-16
Сэтгүүлч Ж.Жаргалсайханд туслах "Жаргалын мод" аянд нэгдээрэй

Монголын сэтгүүлзүйн салбарт 20 гаруй жил ажиллахдаа “Сэрүүлэг” сониноос ажлын гараагаа эхэлж, “Сурагч” сонин, Shuud TV, Shuud.mn, Mass.mn, Ontslokh.mn сайтуудыг үүсгэн байгуулалцаж, Монголын сайтын холбооны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Жарантайн Жаргалсайхан маань 2017 оноос эхлэн хүнд өчинтэй тэмцэж явсаар өнөөдөр хүнд шатны бөөрний түүдгэнцрийн үрэвсэл гэсэн ерөнхий оноштой, 4 дүгээр үеийн бөөрний дутагдал, 2 дугаар үеийн архаг цус багадалт, 3 дугаар үеийн тархины цусан хангамжийн дутмагшил, элэгний С вирус, системийн эмгэг хавсарсан аюулт өвчнөөс болж биеийн жин нь 38 кг, биеийн байдал нь хүнд байгаа тул БНСУ руу үе шаттай эмчилгээнд явах гэж байна.

Түүнд тохиолдсон энэхүү өвчин нь эдгэршгүй бөгөөд эмчилгээнд явснаараа өвчний явцыг нь удаашруулах, насжилтыг нь уртасгах, биеийн ерөнхий байдал сэргэвэл бөөр солиулах хүртлээ үргэлжлэх юм.

Иймд урт удаан хугацаанд үргэлжлэх эмчилгээнд нь зориулж насыг нь уртасгахын төлөө мэргэжил нэгт нөхөд, сэтгүүлзүйн салбарын эвлэл, холбоод нэгдэн, жаргалтай амьдралын төлөөх “Жаргалын мод” тусламжийн аяныг эхлүүллээ.

Сэтгүүлзүйн салбарт хоёргүй сэтгэлээр зүтгэхдээ сайн үйлсийн эзэн, сайхан сэтгэлийн элч болж үргэлж манлайлагч байж ирсэн Жагаагаа хөл дээр нь босгож, голт зүрх нь болсон ганц охинтойгоо олон жил аз жаргалтай амьдрах боломжийг өгцгөөе!

Өглөгийн гараа сунгасан хүн бүрийн үйлс бүхэн үржин дэлгэрэх болтугай.

Дансны дугаар:

Хаан банк – 5076114356
Төрийн банк – 105700275109

Санал болгох

“Үдийн хоол”-ыг чанаржуулах Үндэсний хөтөлбөрийг батлав

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар “Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих үндэсний хөтөлбөр”-ийг баталж, улсын хэмжээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө гарган дагаж мөрдөх, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгт даалгав.

5 цагийн өмнө
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллаж буй багшид нэмэгдэл хөлс олгохоор боллоо

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаар “Ердийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ганцаарчлан ажиллаж байгаа үндсэн болон туслах багшид тэдний албан тушаалын /үндсэн/ цалингийн 10 хувийн нэмэгдэл хөлс тооцож олгох” шийдвэр гаргалаа.

7 цагийн өмнө
Жилдээ нэг ангийн хэмжээний хүүхдүүд энддэг байсныг зогсоожээ

Хүүхдийн баяр хэмээн нэрлэж ирсэн энэ өдрийг “жинхэнэ хүүхдийн баярт” мэдээгээр онцлон хүргэж байна. Монгол Улс ахуйн түлэгдэлтийн ослоор жилд 40-50 хүүхдийн амь насыг алддаг харамсалтай түүхтэй байж ирсэн. Энэ нь жил бүр нэг ангийн хүүхдийг томчууд бид зүй бусаар амь насыг нь алддаг гэж зүйрлэж болохоор.

7 цагийн өмнө
Энэтхэгээс ирэх 357 ламхайн зардлыг Хүүхэд хамгааллын зардлаас гаргана

Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр Засгийн газар ээлжит бусаар хуралдаж хүүхдийн асуудлаар хоёр тогтоол гаргахаар болжээ.

9 цагийн өмнө