Ц.Намуунцэцэг, Б.Оюунсүрэн нар ялагдлаа

2019 оны 9 сарын 172019-09-17
Ц.Намуунцэцэг, Б.Оюунсүрэн нар ялагдлаа

Эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд дэлхийн дэвжээнд анх удаа зодоглож буй, 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт, 23 хүртэлх насны Азийн аварга, үндэсний шигшээ баг, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Цогт-Очирын Намуунцэцэг тэгшитгэлийн барилдаанаа дээд жингээс ОХУ-ыг төлөөлж олимпийн эрхийн төлөө ирсэн Екатерина Полещуктай хийж 7:9-өөр ялагдлаа.

72 кг-д “Стамбул-2011” ДАШТ-ий мөнгө, Азийн АШТ-ий мөнгө, Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри”-гийн хүрэл медальт үндэсний шигшээ баг, “Женко” клубийн тамирчин ОУХМ Банзрагчийн Оюунсүрэн 72 кг-ын 1/8 шигшээд Азийн хошой аварга БНХАУ-ын Палихад 1:4-өөр ялагдлаа. Ингэснээр манай бөхчүүд өрсөлдөгч бөхчүүдээ хүлээх л үлдлээ.

Санал болгох

Н.Төгсцогт өрсөлдөгчөө ялж, WBC холбооны аваргын бүсийн төлөө тоглохоор боллоо

Мэргэжлийн боксын IBO холбооны аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Нямбаярын Төгсцогт дэлхийн ринг дээрх замналын 13 дахь тулаанаа өнөөдөр хийж Барбадос улсын тамирчин Кобиа Брийдигээр ялалт байгууллаа.

8 өдрийн өмнө
Р.Пүрэвдагва: Хөлөө эмчлүүлэхдээ мэдэхгүй эм тариа хэрэглэсэн бололтой, надаас хориотой бодис илэрчээ

Монгол улсын арслан Р.Пүрэвдагва Допингийн эсрэг үндэсний төвөөс энэ жилийн Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд шөвгөрсөн 16 бөхөөс авсан сэргээшийн шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж, уучлал гуйлаа.

13 өдрийн өмнө
Н.Төгсцогтын тулаан Монголд албан ёсны эрхтэйгээр гарна

Улаанбаатарын цагаар 09:00 цагаас эхлэх энэхүү тулаан Монголд албан ёсны эрхтэйгээр гарах бөгөөд Юнивишний хэрэглэгчид 88-р сувгаар, ДДишийн хэрэглэгчид 900-р сувгаар, бусад кабелийн хэрэглэгчид LookTV аппликейшнээр хүлээн авч үзэх боломжтой юм. Тулааныг дээрх сувгуудаар үзэх үнэ 6000₮ байх ажээ.

13 өдрийн өмнө
Бөхийн үүрэг

Үндэсний бөхийн барилдааны дүрэм дэх “Бөхийн үүрэг” гэсэн хэсгийг зөрчөөгүй буюу  Үндэсний баяр наадмын тухай хуулийн 14.1-т заасан зөрчил Н.Батсуурьт алга.

13 өдрийн өмнө