Э.Бэхбаяр дэлхийн аварга Заур Угуевтай барилдахаар боллоо

2019 оны 9 сарын 192019-09-19
Э.Бэхбаяр дэлхийн аварга Заур Угуевтай барилдахаар боллоо

Эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд ДАШТ-ий хошой хүрэл медальт, Азийн наадам болон Азийн аварга, гавьяат тамирчин Э.Бэхбаяр тэгшитгэлийн барилдаанд Тажикистаны Мухамад Икромовыг 8:6-гаар ялсан билээ. Тэгвэл дөнгөж сая удаах барилдаанаа 2017 оны залуучуудын Азийн аварга Узбекистаны Жахонгирмирза Туробовтой хийж 6:0-ээр ялав. Ингэснээр тэрбээр 1/8 шигшээд өнгөрсөн жилийн дэлхийн аварга ОХУ-ын Заур Угуевтай барилдахаар боллоо.

Санал болгох

Бөхчүүдийн бойкот үр дүнд хүрч, Цэцдийн зөвлөлийг хуралдуулахаар боллоо

Тэд Монголын Үндэсний бөхийн холбооны Их эеийг хуралдуулж, холбооны дүрмийг эргэж харах, допингийн асуудлыг нэг тийш шийдэх, буруутай хүмүүст хариуцлага тооцох, Үндэсний баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг шийдэрлэх ёстой гэсэн. Эс бөгөөд цагаан сарын барилдаан болон томоохон барилдаанд бөхчүүд барилдахгүй гэж мэдэгдсэн.

10 цагийн өмнө
Э.Даваахүү дэлхийн цомын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ

Герман улсын Мюнхен хотноо болж буй буудлага спортын H&N цомын тэмцээнд /2020.01.22-26/ оролцсон Монгол Улсын баг тамирчдаас ОУХМ Энхтайваны Даваахүү хүрэл медаль хүртлээ.

3 өдрийн өмнө
Кобе Брайнт, Жианна нар ослоор амиа алдав

Супер од Кобе Брайнт тэмцээн үзэхээр охинтойгоо хамт хувийн нисдэг тэргээрээ зорчиж яваад осолджээ. Онгоцонд нийт есөн хүн байсан гэж мэдээллээ. NBA өнөөдрийн бүх тоглолтоо цуцлаад байна.

3 өдрийн өмнө
Ч.Санжаадамба аваргын бойкотыг МҮБХ зогсоолоо

Өнгөрсөн хугацаанд тариачин Л.Чинбатын МҮБХ, Б.Бат-Эрдэнэ аваргын МҮБХ Бөхийн өргөө, түүний орлогын хойноос л холбоогоо булаацалдаж маргалдсан. Тэдний хэн ч даваа наймаалцах, сэргээшийг таслан зогсоох, үндэсний бөхийг хөгжүүлэх талаар бодлого дэвшүүлсэнгүй. Одоогийн МҮБХ ч орлогын хойноос хөөцөлдөж, улсын цолтнуудыг заавал барилдуулах журмаа дахин сэргээсэн болохоос дорвитой ажил хийхгүй байна. Журам мөрдүүллээ гээд сэргээшийн асуудлаа цэгцлэхгүй бол бөхчүүд бэртэлтэй, хүндэтгэх шалтгаантай гэсэн актаар бойкотоо үргэлжлүүлэхээс аргагүйд хүрч байх шиг.

20 өдрийн өмнө