Сонсголонгийн хуучин гүүрийн хөдөлгөөнийг өнөөдөр нээнэ

2.5 мянга
1 сарын өмнө
Сонсголонгийн хуучин гүүрийн хөдөлгөөнийг өнөөдөр нээнэ

Сонсголонгийн хуучин гүүрний засвар шинэчлэлийн ажил дуусч өнөөдрөөс /2019.09.20/ хөдөлгөөнийг нээнэ. Өнгөрөгч долдугаар сарын 5-нд  дөрвөн эгнээ, хоёр урсгал бүхий  Сонсголонгийн шинэ гүүрийг ашиглалтад оруулсан билээ.

Харин үүнтэй зэрэгцэн хуучин гүүрийг засварлахаар долдугаар сарын 16-ны өдөр хаасан юм. Тэгвэл  гүүрийн шинэчлэлийн ажил дуусаж, өнөөдөр  12:00 цагт хөдөлгөөнийг нь нээхээр болжээ. Ингэснээр Сонсголонгийн төмөрбетон хос /шинэ, хуучин/ гүүрийн ажил бүрэн дуусаж байна. Хуучин гүүрийг шинэчлэх ажлын хүрээнд  асфальтбетон хучилт хийж, явган хүний зам, хайс, гэрэлтүүлгийг хийсэн байна. Бүтээн байгуулалтын ажлыг нийслэлийн Авто замын хөгжлийн газрын захиалгаар "Ган гүүр" ХХК гүйцэтгэжээ.

Санал болгох