Мал төхөөрөх газар, мах боловсруулах үйлдвэрүүдэд зөрчлийн хэрэг нээлээ

1
2019 оны 9 сарын 202019-09-20
Мал төхөөрөх газар, мах боловсруулах үйлдвэрүүдэд зөрчлийн хэрэг нээлээ

НМХГ-аас холбогдох бусад төрийн байгууллагуудтай хамтарч уламжлалт болон үйлдвэрийн аргаар мал төхөөрөх аж ахуй нэгжүүдэд хяналт шалгалт явууллаа.
Шалгалтанд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт орчимд үйл ажиллагаа явуулж буй мал төхөөрөх, мах боловсруулах 25 аж ахуй нэгж хамрагдсан. Үүнд: "Эм Ди Си Пи", "Парасатжол", "Гичгэний хүү", "Тэлмүүн ану", "Натурал Грийн фүүдс", "Шилүүст сүмбэр", "Саян-уул", "Саяан хан групп", "Дунфан интернэйшнл", "Үүлэнгөү", Монгол эко мах", "Агро нэгтгэл трейд", Мик эмээлт", "Бөжт", "Язгууртан эко мах", Тэнүүн хүсэл", "Рифен", "Эрүүл монгол мах эко, Шижир зул", "Нүүдэлчин мах маркет", Ундрах хайрхан", “Алтай чандмань” “Гомбо хайрхан”, "Мөнх төгрөг" ХХК-иуд, иргэн О.Жавзанпагма, Ц.Энхтуяа Б.Түшиг, Ч.Алтансоёмбо, Б.Гэрэлбат, Э.Одгэрэл, Д.Лхамсүрэн нарын мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрүүд хамрагдлаа.
Аж ахуй нэгж байгууллагаас дараах нийтлэг зөрчлүүд илэрлээ.
• Үйлдвэрт нийлүүлж байгаа мал дагалдах мал эмнэлэг, ариун цэвэр, гарал үүслийн гэрчилгээтэй боловч худалдан борлуулах гэрээгүй,
• Мал, амьтныг амьд малын гарал үүслийн гэрчилгээтэй нь тулган шалгаж, малын эрүүл мэндийн үзлэг хийсэн бүртгэл журнал хөтөлж хэвшээгүй, "Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай" хуулийг мөрдөж хэрэгжүүлж ажилладаггүй,
• Үзлэгээр ямар нэгэн өвчний шинж тэмдэг, сэжиг илэрсэн халдварт өвчний голомтын бүсээс хорио цээрийн дэглэм зөрчиж тээвэрлэсэн тээвэрлэлтийн явцад бэртсэн дарагдсан үхсэн тохиолдолд холбогдох журам зааврын дагуу арга хэмжээ авч хэрэгжүүлдэггүй.
• Ус ашиглалтын үнэлгээ, шинжилгээ хийлгэж, баталгаажуулаагүй.
• Мал төхөөрөх цехийн стандарт, технологийн тоног төхөөрөмж, үйлвэрийн мал хүлээн авах хашаа байр нь МЭАЦ-ийн эрүүл ахуйн шаардлага хангахгүй.
• Хөргөлт, гүн хөлдөөгчийн ашиглалатын хэм, махны өрөлт хураалт, хадгалалт нь стандартын шаардлагад нийцээгүй зэрэг зөрчилүүд түгээмэл байна.
Иймд эдгээр аж ахуй нэгж байгууллага, иргэдийн үйл ажиллагаанд зөрчлийн хэрэг нээж, прокурорын хяналт дор шалгалтын ажил үргэлжилж байна.

Санал болгох

“Үдийн хоол”-ыг чанаржуулах Үндэсний хөтөлбөрийг батлав

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар “Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих үндэсний хөтөлбөр”-ийг баталж, улсын хэмжээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө гарган дагаж мөрдөх, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгт даалгав.

6 цагийн өмнө
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллаж буй багшид нэмэгдэл хөлс олгохоор боллоо

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаар “Ердийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ганцаарчлан ажиллаж байгаа үндсэн болон туслах багшид тэдний албан тушаалын /үндсэн/ цалингийн 10 хувийн нэмэгдэл хөлс тооцож олгох” шийдвэр гаргалаа.

8 цагийн өмнө
Жилдээ нэг ангийн хэмжээний хүүхдүүд энддэг байсныг зогсоожээ

Хүүхдийн баяр хэмээн нэрлэж ирсэн энэ өдрийг “жинхэнэ хүүхдийн баярт” мэдээгээр онцлон хүргэж байна. Монгол Улс ахуйн түлэгдэлтийн ослоор жилд 40-50 хүүхдийн амь насыг алддаг харамсалтай түүхтэй байж ирсэн. Энэ нь жил бүр нэг ангийн хүүхдийг томчууд бид зүй бусаар амь насыг нь алддаг гэж зүйрлэж болохоор.

8 цагийн өмнө
Энэтхэгээс ирэх 357 ламхайн зардлыг Хүүхэд хамгааллын зардлаас гаргана

Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр Засгийн газар ээлжит бусаар хуралдаж хүүхдийн асуудлаар хоёр тогтоол гаргахаар болжээ.

10 цагийн өмнө