Шинэ гүүрэн гарцын нэрийг иргэдээс асуулаа

32
2019 оны 9 сарын 252019-09-25
Шинэ гүүрэн гарцын нэрийг иргэдээс асуулаа

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 9 сарын 11-ний өдрийн хуралдаанаас өгөгдсөн үүргийн дагуу Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Олимпийн гудамжийг Их Монгол улсын гудамжтай холбосон гүүрэн гарцыг /замын цагдаагийн ойролцоох/ нэршүүлэх ажлыг зохион байгуулахаар ажиллаж байна.

Уг гүүрэн гарцад нэрийн санал ирүүлэхийг урьж байна.

Саналыг 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг дуустал цахим шуудангийн o.bayarmaa@uda.ub.gov.mn хаяг болон Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Ц.Жигжиджавын гудамж – 7/1, Нийслэлийн Засаг захиргааны II байр, “Хангарди ордон” 11 давхар 1107 тоот, Утас: 11-313262 /ажлын цагаар/ авах болно.

Санал болгох

Ногоон барилгын технологийг нэвтрүүлэх санамж бичигт гарын үсэг зурлаа

Монгол улсад Пассив барилгын технологийг нутагшуулж, хуучин барилга болон шинээр баригдах барилга, орон сууцнуудад эрчим хүчний хэмнэлттэй, орчин үеийн Ногоон барилгын шийдлийг нэвтрүүлэхээр Нийслэлийн Засаг даргын Агаар орчны бохирдол хариуцсан орлогч дарга Д.Мөнхжаргал ХБНГУ-ын БОЯ-ны зөвлөх, RoARongen архитектурын компанийн захирал ноён Людвиг Ронгентэй хамтран ажиллах санамж бичигт өчигдөр /2020.01.21/ гарын үсэг зурлаа.

10 цагийн өмнө
Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах урилга

13 багц байршилд Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулалт зарлалаа

1 өдрийн өмнө