“Сайко” нэрийн цагаан будааг худалдаанаас татна

2 сарын өмнө
“Сайко” нэрийн цагаан будааг худалдаанаас татна

Ургамал хамгаалал, хорио цээрийн хяналтын чиглэлд Хороолол  дах Номин супермаркетэд худалдаалж буй Стандарт хүнс ХХК-ийн “Сайко” нэрийн цагаан будааны хаяг шошго буруу байна шалгаж өгнө үү? гэсэн иргэний хүсэлтийн дагуу хяналт шалгалтыг хийлээ.

 Хяналт шалгалтаар “Стандарт хүнс” ХХК-ийн Вьетнам Улсаас зохих зөвшөөрлийн дагуу импортлож, гүний хяналтын терминал дээр хяналт шалгалтад хамрагдсан цагаан будаа нь 2018.08.28-2020.08.27 үйлдвэрлэсэн болон дуусах хугацаа бичигдсэн боловч үйлдвэрлэснээс хойш 12 сар хадгална гэж бичигдсэн болох нь тогтоогдлоо.

Иймд “Стандарт хүнс” ХХК-д Сайко нэрийн 5кг-ийн савалгаатай цагаан будааг худалдаанаас буцаан татан авалт хийж, хаяг шошгын мэдээллийг үнэн зөв тусгаж худалдаанд нийлүүлэхийг НМХГ-аас тус компанид үүрэгжүүлэв.

Санал болгох

Б.Болороо, Ц.Оюунгэрэл, Х.Наранжаргал нарт Европын холбооны хүний эрхийн шагнал олгожээ

Европын холбооноос олон улсын хүний эрхийн өдөрт зориулан олгож буй Хүний эрх хамгаалагчийн шагналыг УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн төлөө тэмцэгч Б.Болороо, “Глоб Интернэшнл” төвийн тэргүүн Х.Наранжаргал нарт олгожээ.

5 цагийн өмнө
Амьд хачигтай 9.2 тонн алимыг устгалд оруулав

Импортлогч компанид Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу торгуулийн арга хэмжээ авчээ.

7 өдрийн өмнө
Хандгай нэрийн архийг худалдан авахгүй байхыг анхааруулж байна

Иймд худалдаа үйлчилгээ эрхэлж буй иргэд аж ахуйн нэгж байгууллагууд Хандгай нэрийн доорхи архийг худалдан авахгүй байхыг анхааруулж байна.

7 өдрийн өмнө