ОУАЭА-ийн Ерөнхий Бага хурлын 63 дугаар чуулганд оролцож байна

2019 оны 9 сарын 202019-09-20
ОУАЭА-ийн Ерөнхий Бага хурлын 63 дугаар чуулганд оролцож байна

Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-ийн Ерөнхий бага хурлын 63 дугаар чуулган 2019 үны 9 дүгээр сарын 16-20-ны өдрүүдэд Вена хотноо үргэлжилж байна. Чуулганд ОУАЭА-ийн гишүүн 171 улс, олон улсын байгууллага, төрийн бус байгууллагын 3000 орчим төлөөлөгчид оролцож байна.

Манай төлөөлөгчдийн тэргүүн, ОУАЭА-ийн дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Г.Баттунгалаг чуулганы ерөнхий санал шүүмжлэлд үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах, анагаах ухаан, хөдөө аж ахуй, байгаль орчныг хамгаалах зэрэг салбарт цөмийн технологийг нэвтрүүлэх, эдийн засаг, тогтвортой хөгжлийг хангахад тус агентлагийн үйл ажиллагаа чухал үүрэгтэйг онцолж, энэ чиглэлээр Засгийн газраас хэрэгжүүлж буй ажил, баримталж буй бодлогыг танилцуулав.

Мөн ОУАЭА-ийн Техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд манай улсад хэрэгжүүлсэн төслүүдийн үр дүнг дурдаж, цаашид тэдгээрийн хамрах хүрээг өргөжүүлэн нэмэгдүүлэхийн зэрэгцээ Монгол Улсын тогтвортой хөгжилд тодорхой хувь нэмэр оруулах нь чухал гэж үзэж буйгаа илэрхийлэв.

Ерөнхий бага хурлын 63 дугаар чуулагаар ОУАЭА-ийн үйл ажиллагааны тайлан, төсөв зэргийг хэлэлцэхээс гадна цөмийн болон цацрагийн аюулгүй байдал, техникийн хамтын ажиллагаа, цөмийн шинжлэх ухаан, технологийг энхийг зорилгоор ашиглах, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх зэрэг 26 багц асуудлыг хэлэлцэж холбогдох шийдвэрийг гаргах юм.

Санал болгох

Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс хөгжлийн бодлогоо богцлоод авлаа

“Монгол Улсад сүүлийн 30 жилд 500 гаруй том, жижиг баримт бичиг батлагдсан нь томдсон тоо байсан. Харин энд тэнд байсан баримт бичгүүдийг энэ удаа нэг богцонд хийлээ гэж би ойлгож байгаа. Өөрөөр хэлбэл Монгол Улс хөгжлийн бодлогоо богцлоод авлаа. Одоо богцонд байгаагаа яаж үр дүнг нь үзэх нь чухал”. “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн төслийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Ардын багш С.Дулам, академич, доктор, профессор Т.Дорж нар Ерөнхийлөгч Х.Баттулгад гардуулан өгөх үеэр тэрбээр ийн чухалчилсан юм.

2 өдрийн өмнө
Токиогоос ирсэн 266 иргэн Японд шинжилгээнд хамрагдаагүй

Энэ удаагийн нислэгээр өндөр настан 30 гаруй, эрүүл мэндийн шалтгаантай хөгжлийн бэрхшээлтэй 10 гаруй, бага насны нярай хүүхэд 10 гаруй, улс орноос дамжин ирж байгаа 55 зорчигч, жирэмсэн эмэгтэй гурав, бусад 151 зорчигч байна гэсэн урьдчилсан мэдээг ирүүлсэн.

2 өдрийн өмнө
Сайд асан Б.Батзориг өргөдлөө өгсөн нь “хүндэтгэн үзэх шалтгаан”-аас болов уу

УИХ-ын гишүүн Б.Батзориг өнөөдөр чөлөөлөгдөх өргөдлөө парламентын спикер Г.Занданшатарт өгчээ. УИХ-ын гишүүнийг хугацаанаас нь өмнө чөлөөлөх хоёр янзын тогтоол парламентаас гардаг.

2 өдрийн өмнө