“Говийн чоно-2019” олон улсын сургалт команд штабын сургуулиар үргэлжилж байна

93
1 сарын өмнө
“Говийн чоно-2019” олон улсын сургалт команд штабын сургуулиар үргэлжилж байна

Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-ын Номхон далайн командлалтай хамтран найм дахь удаагаа Дорноговь аймагт зохион байгуулж байгаа “Говийн чоно-2019” олон улсын сургалт, дадлага сургууль команд штабын сургуулиар үргэлжилж байна.

Команд штабын сургуульд Гамшгаас хамгаалах улсын алба, яам, агентлаг,Төрийн цэргийн байгууллагууд,Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд, олон улсын хүмүүнлэгийн байгууллагууд, гадаад улс орны төлөөлөл, бүс, орон нутгийн байгууллага, төрийн бус байгууллагын 200 орчим төлөөлөл оролцож байгаа юм.

Оролцогчид бүлэгт хуваагдан газар хөдлөлт, хүчтэй салхи шуурга, үер, хүн, малын гоц халдварт өвчин, орон нутгийн онцлогоос хамааран үйлдвэрлэлийн осол, галт тэрэгний болон зам тээврийн осол, химийн хорт бодисын алдагдал зэрэг цагийн байдлын дагуу ажиллаж байна.

Сургалт, дадлага сургууль нь гамшгаас хамгаалах бэлэн байдлын төлөвлөгөөг турших, цэрэг иргэний харилцан ажиллагааг жигдрүүлэх, олон улсын хүмүүнлэгийн тусламж хүлээн авах зохицуулалтыг сайжруулах, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд иргэний байгууллагуудын оролцоог хангах зорилгоор зохион байгуулагдаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ

Санал болгох