БОАЖЯ-ны нээлттэй хаалганы өдөрлөг боллоо

2019 оны 9 сарын 202019-09-20

Засгийн газрын үйл ажиллагааг сурталчлах, иргэдэд төрийн үйлчилгээг нэг цэгээс хүргэх нээлттэй өдөрлөг үргэлжилж байна. Өнөөдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яам 08.30-17.30 цаг хүртэл Сүхбаатарын талбайд нээлттэй ажиллана.

Тус яамны нээлттэй өдөрлөгийн үеэр ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн кадастрын лавлагааг үнэ төлбөргүй авах боломжтой. Мөн сайжруулсан түлш, гэр байшингийн дулаалга, мөнгөн усны хор хөнөөл, усны бохирдлыг бууруулах арга зам зэрэг мэдээллийг авах боломжтой юм.

Нээлттэй хаалганы өдөрлөгийн үеэр 95 жилийн ойгоо тэмдэглэж буй ойн салбарынхан 65 жилийн ойгоо тэмдэглэж буй аялал жуулчлалын салбарынханд 65 ширхэг суулгац гардууллаа.

Түүнчлэн, БОАЖ-ын салбарын нээлттэй өдөрлөгийн үеэр иргэдийн дунд АХА тэмцээн зохион байгуулж, түрүүлсэн иргэнд 1 тонн сайжруулсан шахмал түлш гардуулсан юм.

 

 

Санал болгох

Эцэг, эхчүүдэд хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах хэрэгтэйг онцлов

Дулааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор голын усанд иргэдийг осолдохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр өнөөдөр нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн дарга Э.Эрдэнэбаатар, Цагдаагийн удирдах газрын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Б.Батзориг, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн хөгжил, хамгааллын хэлтсийн дарга П.Мягмаржав нар мэдээлэл хүргэлээ.

3 өдрийн өмнө
Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газраас 920 иргэнийг ажлын байраар хангажээ

Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар энэ сарын 25-ны өдрийн байдлаар давхардсан тоогоор нийт 13014 иргэн, 619 ажил олгогчид үйлчилгээ үзүүлжээ. Ажил зуучлах үйлчилгээний хүрээнд 619 ажил олгогч байгууллагатай хамтран ажиллаж 4821 ажлын байрны захиалгыг төвлөрүүлж, 1885 ажил хайгч иргэнийг шинээр бүртгэн, 920 иргэнийг ажилд оруулсан байна.

3 өдрийн өмнө
Баянхошуунд Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний төв үйл ажиллагаагаа явуулж эхэллээ

Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөөнд хотын хөгжлийг тэнцвэртэй болгох хүрээнд зургаан дэд төвтэй байхаар тусгасан. “Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төсөл нь уг дэд төвүүдийг бий болгох суурь “Дэд бүтэц”-ийн ажлуудыг хийж байна.

4 өдрийн өмнө
Ч.Хүрэлбаатар: 7009 айлын түрээсийн орон сууц барина

ТОСК-иас хэрэгжүүлж буй эдгээр гурван төслийн хүрээнд баригдах хорооллуудад 7000 гаруй айл түрээсийн орон сууц хөтөлбөрт хамрагдан оршин суух боломжтой болох юм.

4 өдрийн өмнө