Монгол Улс дижитал өрсөлдөх чадвараар 63 орноос 62-т эрэмбэлэгджээ

2019 оны 9 сарын 262019-09-26
Монгол Улс дижитал өрсөлдөх чадвараар 63 орноос 62-т эрэмбэлэгджээ

Дэлхийн өрсөлдөх чадварын төв (ДӨЧТ) нь “Дэлхийн дижитал өрсөлдөх чадварын тайлан 2019”-г эрхлэн гаргалаа. Тайланд нийт 63 улсын дижитал өрсөлдөх чадварын индексийг 51 үзүүлэлтээр тодорхойлсон байна. Тус үзүүлэлтүүдийг дижитал ертөнцийн өрсөлдөх чадварт суурилсан гурван үндсэн шалгуур болох мэдлэг, технологи, ирээдүйд бэлэн байдлаар нь харьцуулан эрэмбэлжээ. Энэ жилийн статистик шалгуурт робот техниктэй холбоотой “Үйлдвэрийн зориулалттай роботуудын тоо”, “Боловсрол ба судалгааны чиглэлийн робот” гэсэн хоёр шинэ үзүүлэлт нэмэгдсэнээрээ онцлогтой байна. Тус тайлангаас засгийн газар, бизнес, нийгмийн орчинд аль улс дижитал технологийн нээлт хийн хөгжүүлж, шинэчилж буй цаашлаад технологид хэрхэн дасан зохицож байгааг харах боломжтой юм.

Тайлангийн үр дүнгээс харахад 2018 онд дижитал өрсөлдөх чадварын индексээр тэргүүлсэн топ 5 улс (АНУ, Сингапур, Швед, Дани, Швейцарь)-ийн эрэмбэд өөрчлөлт ороогүй бөгөөд дэлхийн дижитал өрсөлдөх чадварын чансааны эхний байранд АНУ тэргүүлсэн хэвээрээ байна. Харин топ 10-т өөрчлөлтүүд гарчээ. Нидерланд улс өмнөх онтой харьцуулахад 3 байраар урагшлан амжилтаа ахиулсан бол Норвеги 3-н байраар ухарч 9-рт, Канад 8-р байрнаас 11-рт эрэмбэлэгдсэн байна. 2018 онтой харьцуулахад Азийн орнуудын дижитал өрсөлдөх чадварын эрэмбэ өсчээ. Тодруулбал, Хонг Конг, Өмнөд Солонгос улс нь топ 10-т багтсан бол Тайвань, Хятад тус тус 13, 22-т жагссан байна. Эдгээр орнууд технологийн дэд бүтэц болон бизнесийн хөгжилд эерэг үр дүн үзүүлсэн байна.

Монгол Улсын дижитал өрсөлдөх чадвар

Монгол Улсын дижитал өрсөлдөх чадвар эрэмбийн хувьд 63 орноос өмнөх онтой харьцуулахад нэг байр ухарч Венесуал улсын өмнө 62-рт байгаа хэдий ч онооны хувьд өнгөрсөн жилээс өссөн байна.

 

Дижитал өрсөлдөх чадварын үндсэн гурван бүлгээс ирээдүйд бэлэн байгаа байдал хамгийн дээгүүр (61-рт орсон)  эрэмбэтэй байгаа боловч үндсэн гурван бүлэг 3-уулаа эрэмбийн хувьд бууралттай байна.

Дижитал өрсөлдөх чадварын дэд бүлгүүдийн эрэмбэ

 

Дижитал өрсөлдөх чадварын дэд бүлгүүдийн эрэмбэд “Дасан зохицох чадвар” дэд бүлэг хамгийн дээгүүр буюу цахим оролцоо үзүүлэлт нь бусад оронтой харьцуулахад өссөн бол хууль эрх зүйн орчин, бизнесийн овсгоо, мэдээлэл технологийн байгууллагуудын төвлөрөл зэрэг дэд бүлгүүд хойгуур эрэмбэлэгджээ.

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд өргөн долгионы сүлжээний тархалт, дэвшилтэт технологийн экспорт, ухаалаг утас хэрэглэгчид зэрэг үзүүлэлтүүд хамгийн ихээр сайжирсан ба техник технологийн салбар дахь хөрөнгө оруулалт гэсэн үзүүлэлт өмнөх оны адилаар 3-рт эрэмбэлэгдсэн хэвээр байна.  Харин дижитал өрсөлдөх чадварын оноо буурахад боловсролын зэрэгтэй эмэгтэйчүүд, боловсролын нийт зардал, эмэгтэй судлаачид, судалгаа шинжилгээний ажлын бүтээмж, шинээр бизнес эхлүүлэх зэрэг үзүүлэлтүүд эрс муудсан болон мэдлэгийн солилцоо, кибер аюулгүй байдал зэрэг үзүүлэлтэд сүүл мушгиж байгаа зэрэг нөлөөлсөн байна.

МОНГОЛ УЛСЫН ДАВУУ БОЛОН СУЛ ТАЛУУД

Мэдлэг

Эрэмбэ

Мэдлэг

Эрэмбэ

1.2.1

Ажилчдаа сургалтанд хамруулах

24

1.1.4

Хотын удирдлага

62

1.2.6

Боловсролын зэрэгтэй эмэгтэйчүүд

24

1.3.4

Судалгаа шинжилгээний ажлын бүтээмж

62

1.3.3

Эмэгтэй судлаачид

24

1.1.2

Олон улсын туршлага

61

1.3.2

Боловсролын нийт зардал

34

1.3.1

Судалгаа, шинжилгээнд зарцуулсан хөрөнгө

60

     

1.1.5

Дижитал/ технологийн чадвар

57

Технологи

Эрэмбэ

Технологи

Эрэмбэ

2.2.6

Мэдээлэл технологийн салбар дахь хөрөнгө оруулалт

3

2.1.5

ШУ-ы судалгааны хууль эрх зүйн орчин

62

2.3.6

Дэвшилтэд технологийн экспорт

15

2.1.6

Оюуны өмчийн зохицуулалт

62

2.1.1

Шинээр бизнес эхлүүлэх

41

2.2.2

Технологийн хөгжлийн санхүүжилт

62

2.1.2

Гэрээний биелэлт

44

2.3.4

Интернет хэрэглэгчид

62

2.3.3

Өргөн долгионы сүлжээний тархалт

45

2.1.4

Техник боловсруулах ашиглах

61

     

2.2.3

Банк ба санхүүгийн үйлчилгээ

60

Ирээдүйд бэлэн байдал

Эрэмбэ

Ирээдүйд бэлэн байдал

Эрэмбэ

3.1.4

Ухаалаг утас хэрэглэгчид

6

3.2.5

Мэдлэгийн солилцоо

63

3.1.1

Цахим оролцоо

48

3.3.3

Кибер аюулгүй байдал

63

     

3.3.2

Төр хувийн хэвшлийн түншлэл

62

     

3.3.1

Боломж ба эрсдэл

61

     

3.2.3

Компаниудын чадвар

61

     

3.2.4

Big data ашиглалт ба шинжилгээ

57

     

3.3.1

Цахим засаглал

57

     

3.1.5

Даяаршилд хандах хандлага

56

Эх сурвалж:  Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв

Санал болгох

Дархан-Улаанбаатарын зам энэ онд дуусахгүй нь тодорхой болжээ

"Дархан-Улаанбаатар" чиглэлийн нийт замын 113.53км автозамыг энэ онд багтаан дуусгах бол, 90.58 км авто замын ажлыг 2020 онд хэрэгжүүлж дуусах боломжгүй болсон талаар салбарын сайд Л.Халтар хариу тайлбартаа дурьджээ. Тэрээр өмнө нь ЗТХ-ийн дэд сайдаар ажиллаж байсан бөгөөд Дарханы замын ажлыг ямар компани гүйцэтгэж байгаа, ямар шатанд яваа, юунд дээр гацаж удаашраад байгааг сайн мэдэх юм. Энэ онд ашиглалтад орж амжихгүй 90.58 км автозамыг Багц-2, Багц-4 буюу БНХАУ-ын Чайна Стэйт Шинжиан Констракшн Инженеринг групп хийж гүйцэтгэж байгаа бөгөөд өнгөрсөн оноос өнөөдрийг хүртэл Багц 2-р хэсэг 9.49%, Багц 4-р хэсэг 5.30% ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Манай улсын зүгээс энэхүү компанийг ажлаа хангалтгүй хийж байгаа учир гэрээг цуцалж өөр компаниар гүйцэтгүүлэх хүсэлтийг АХБ-нд удаа дараа тавьжээ. Гэтэл гэрээг цуцалснаас үүдэж, гүйцэтгэгч тал маргаан үүсгэх юм бол автозамын ажил бүр удаашрах учир он дуустал хүлээх зөвлөмж өгчээ. Иймээс энэ онд Дархан-Улаанбаатар чиглэлийн 90.58 км автозамаас бусад хэсэг ашиглалтад орох нь ээ.

5 цагийн өмнө
Согтуу жолоочтой автомашин ноцтой осол гаргаж, ой долоон сартай хүүхэд амь насаа алджээ

Шороон замд Зил-131 маркийн автомашины жолооч Б нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, хөдөлгөөнд оролцсоны улмаас онхолдожээ.

7 цагийн өмнө
Халиун буга агнаж  тээвэрлэж явсан гэмт хэргийг илрүүлжээ

Хөвсгөл аймагт дахь цагдаагийн газрын Экологийн асуудал хариуцсан алба хаагчдаас тус аймгийн тариалан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Бага хөёөөт гэх газарт 2020 оны 08 дугаар сарын 04-нөөс 05 нд шилжих шөнө Монгол Улсын ховор амьтны жагсаалтад бүртгэгдсэн халиун бугыг агнан мах, эд эрхтэнг тээвэрлэж явсан гэмт хэргийг иргэн Б үйлдсэн болохыг илрүүлж бугын арьс, эвэр, мах, буу, хутга, сүх зэргийг хураан авч ажиллалаа.

9 цагийн өмнө
Ж.Чинбүрэн эмч гишүүнээр сонгогдсоноос хойш гурван удаа хагалгаа хийжээ

Хамгийн сүүлд өчигдөр хавдрын мэс засал хийсэн байна.

10 цагийн өмнө