"Нэн түрүүнд ХАБ-2019” бага хурал боллоо

2 сарын өмнө
"Нэн түрүүнд ХАБ-2019” бага хурал боллоо

“Оюу толгой” компани, Мэргэшсэн Хөдөлмөрийн Аюулгүй Байдал, Эрүүл Ахуйн Мэргэжилтнүүдийн Холбоо (МОШПА), "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ хамтран “Нэн түрүүнд ХАБ-2019” бага хурлыг 2019 оны аравдугаар сарын 1-2-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний тогтолцоог төгөлдөржүүлэхэд хувь нэмрээ оруулж буй уг бага хурал нь найм дахь жилдээ “АЮУЛГҮЙ БАЙДАЛД МАНЛАЙЛАХ НЬ” уриан дор эхэллээ.

Энэ жилийн хурлыг “Оюу толгой” компани ивээн тэтгэж, хамтран зохион байгуулах болсноор ХАБЭА-н удирдлагын тогтолцооны олон улсад тэргүүлэх сайн туршлагаа хуваалцаж, түгээн дэлгэрүүлэх боломж өргөжин нээгдэж байна. Мөн бага хурлын үеэр МОШПА болон “Оюу толгой” компани ХАБЭА-н чанарын дэд бүтэц, үндэсний тогтолцоог бүрдүүлэхэд харилцан хувь нэмрээ оруулах зэрэг салбарын өргөн хүрээний асуудлаар хамтран ажиллах тухай Харилцан Ойлголцлын санамж бичиг байгууллаа.

“Нэн түрүүнд ХАБ-2019” бага хуралд худалдаа үйлчилгээ, эрүүл мэнд, сургалтын байгууллага, уул уурхай, барилга, эрчим хүч, зам тээврийн салбарын төрийн захиргааны байгууллага, үйлдвэрчний эвлэл, ажил олгогчид болон төрийн бус байгууллага, ХАБЭА-н чиглэлийн сургалтын байгууллагууд, даатгалын компаниуд, ажил олгогчид, аж ахуйн нэгжийн төлөөлөл бүхий 200 гаруй аж ахуйн нэгж, байгууллагын 370 гаруй төлөөлөл оролцож байна.

 Оролцогч талууд, мэргэшсэн мэргэжилтнүүд ХАБЭА-н эргэн тойронд асуудал дэвшүүлсэн илтгэл хэлэлцүүлж, шийдвэрлэх гарцыг хамтран тодорхойлно. Ажлын байран дахь осол, гэмтэл, өвчлөл, нас баралтаас урьдчилан сэргийлэхийн тулд энэхүү асуудалд хамааралтай оролцогч талууд үүрэг, хариуцлагаа чанд биелүүлж, ажилтан ажлын өдөр дууссаны дараа амар мэнд гэртээ харих боломжийг бүрдүүлэхэд үйл ажиллагаануудыг чиглүүлэн уялдуулах, эргэх холбоотой ажиллахыг чухалчлан хэлэлцүүлж байна..

Бага хурлын сэдэвчилсэн хуралдаан бүрийг тодорхой зорилготой зохион байгуулж хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хэлэлцэн, үндэсний хэмжээний зөвшилцлийн бичиг баримт, бага хурлын зөвлөмж гаргаж, хэрэгжүүлэх талаар оролцогч талууд хамтран ажиллаcан юм.  

“Нэн түрүүнд ХАБ-2019” бага хурлын онцолж буй асуудлууд:

  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний тогтолцоог төгөлдөржүүлэхэд нийгмийн харилцаанд оролцогч байгууллагуудын түншлэл чухал гэдгийг онцлох, хамтын ажиллагааг уялдуулах, нэгдсэн ойлголттой болох, аюулгүй байдалд манлайллыг чухалчлах,
  • Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчлөлийг судлах, бүртгэх, урьдчилан сэргийлэхэд анхаарал хандуулах,
  • Аж ахуйн нэгж, байгууллагын бизнесийн тогтвортой хөгжилд хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын сургалтын тогтолцоог сайжруулах талаар хэлэлцэв.  

 

 

 

Санал болгох

Б.Болороо, Ц.Оюунгэрэл, Х.Наранжаргал нарт Европын холбооны хүний эрхийн шагнал олгожээ

Европын холбооноос олон улсын хүний эрхийн өдөрт зориулан олгож буй Хүний эрх хамгаалагчийн шагналыг УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн төлөө тэмцэгч Б.Болороо, “Глоб Интернэшнл” төвийн тэргүүн Х.Наранжаргал нарт олгожээ.

5 цагийн өмнө
Амьд хачигтай 9.2 тонн алимыг устгалд оруулав

Импортлогч компанид Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу торгуулийн арга хэмжээ авчээ.

7 өдрийн өмнө
Хандгай нэрийн архийг худалдан авахгүй байхыг анхааруулж байна

Иймд худалдаа үйлчилгээ эрхэлж буй иргэд аж ахуйн нэгж байгууллагууд Хандгай нэрийн доорхи архийг худалдан авахгүй байхыг анхааруулж байна.

7 өдрийн өмнө