Шахмал түлштэй холбоотой асуудлуудаар асуулга тавьжээ

2
2019 оны 9 сарын 272019-09-27
Шахмал түлштэй холбоотой асуудлуудаар асуулга тавьжээ

УИХ-ын гишүүн, ТББХ-ны дарга, “Утааны эсрэг” лобби бүлгийн ахлагч С.Бямбацогт сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэл, нөөц, чанар, хүртээмж, түгээлт, хэрэглээтэй холбоотой олон асуулт, асуудлууд гарсаар байгаатай холбогдуулан Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнд хандан асуулга тавьжээ.

Тэрээр асуулгадаа “Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын гэр хороололд 220 мянга орчим айл өрх байгаа бөгөөд жилд дунджаар 1.2 сая тонн түүхий нүүрс хэрэглэдэг гэсэн судалгаа бий. Түүхий нүүрсний хэрэглээг бүрэн халснаар жилд 600 мянган тонн шахмал түлш хэрэглэх тооцоо гарсан ба үүний үр дүнд утаа, агаарын бохирдол 50 хувиар буурна гэж үзэж байгаа.

Иймд Монгол Улсын Их хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.13, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасны дагуу УИХ-ын гишүүний бүрэн эрхийнхээ хүрээнд дараах асуулгыг тавьж байна. Үүнд:

1. “Таван толгой түлш” ХХК-ийн сайжруулсан түлшний үйлдвэрийн хүчин чадал, төлөвлөсөн норм, төлөвлөгөөний дагуу бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж чадаж байгаа эсэх, хэрхэн нөөцөлж, хадгалж байгаа талаар;

2. Хувийн хэвшлийн шахмал түлшний үйлдвэрүүдийг дэмжиж, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд хэрхэн анхаарч байгаа;

3. Сайжруулсан шахмал түлшийг иргэдэд ямар үнэ өртөгөөр, хаана, хэрхэн түгээн борлуулж байгаа;

4. 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн ахуйн зориулалтаар хэрэглэх түүхий нүүрс оруулахгүй байх, айл өрхүүдийн түүхий нүүрсний хэрэглээг хориглох шийдвэрийн хэрэгжилт, түүнд хэрхэн хяналт тавьж, ямар арга хэмжээ авч буй талаар;

5. Нийслэлд буй 3 мянга орчим нам даралтын зуухыг сайжруулсан шахмал түлшээр хэрхэн хангах талаар;

6. Сайжруулсан шахмал түлшийг агаарын бохирдол ихтэй бусад аймаг, орон нутагт үйлдвэрлэх, түгээх, хэрэглээнд нэвтрүүлэх нөөц боломж байгаа эсэх, энэ талаар авч хэрэгжүүлж байгаа бодлого, төлөвлөлтийн талаар;

7. Олон нийтийн дунд сайжруулсан шахмал түлш илч багатай, утаа тортог ихтэй, чанаргүй байна гэсэн санал гомдол гарч, энэ тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж буй мэдээлэл хэр бодитой эсэх;

8. Хуурамч шахмал түлш үйлдвэрлэж иргэдийг хохироосон гэмт үйлдэлд ямар хариуцлага тооцсон, иргэдэд энэ талаарх сэрэмжлүүлэг мэдээллийг хэрхэн өгч байгаа талаар тодорхой дэлгэрэнгүй хариулт ирүүлж, энэхүү асуулгын хариуг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахыг хүссэн байна.

Санал болгох

Өнөө орой УИХ-ын гишүүдийн танилцах үдэшлэг болно

2020 оны УИХ-ын сонгуульд Монгол Ардын нам 62, Ардчилсан нам 11 суудал авсан юм. Харин бие даан нэр дэвшигчдээс Н.Алтанхуяг, Та бидний эвслээс С.Ганбаатар, Зөв хүн электорат эвслээс Т.Доржханд нар ялалт байгуулж, парламентад суудал авсан билээ. 

2 өдрийн өмнө
Халдашгүй байдлын дэд хорооны даргаар Н.Энхболдыг сонголоо

Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо анхны хуралдаанаа хийж, дэд хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболдыг сонголоо.

3 өдрийн өмнө
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа

Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Ерөнхий сайд өнөөдөр Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаарх зөвшилцөх саналаа холбогдох хуулийн төслүүдийн хамт Монгол Улсын Ерөнхийлөгчид ирүүлэв.

3 өдрийн өмнө
УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны гишүүдийг баталлаа

Олонхийн саналаар дэмжсэн тул УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны гишүүнээр Н.Энхболд С.Батболд, Б.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт, Ц.Мөнх-Оргил нарыг сонголоо. 

3 өдрийн өмнө