Д.Золжаргал: Одоогийн нөхцөлөөр УИХ-ыг тараах бичигт гарын үсэг зурсан гишүүд дараагийн сонгуульд нэр дэвших эрхгүй

4
2 сарын өмнө
Д.Золжаргал: Одоогийн нөхцөлөөр УИХ-ыг тараах бичигт гарын үсэг зурсан гишүүд дараагийн сонгуульд нэр дэвших эрхгүй

УИХ дахь АН-ын зөвлөлийн ажлын албаны дарга Д.Золжаргалтай ярилцлаа.

-Улс төрийн хүрээнд УИХ өөрөө тарах асуудал олны анхаарлыг татаад байна. Ер нь УИХ хугацаанаасаа өмнө тарах нөхцөл бүрдсэн гэж та үзэж байна уу?

-УИХ өөрөө тарах асуудал нь Үндсэн хуулийн 22.2-т “Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь үзсэнээр буюу эсвэл мөнхүү шалтгаанаар Ерөнхийлөгч Улсын Их Хурлын даргатай зөвшилцөн санал болгосноор өөрөө тарах шийдвэр гаргаж болно…” гэж заасан байдаг. Уг “бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй” гэх өгүүлбэрийг Г.Совд, Н.Жанцан, Ж.Амарсанаа, С.Жанцан нарын “Монгол Улсын Үндсэн хуулийн тайлбар” номонд “ Улсын Их Хурал хурлаа хийж чадахаа больсон, олон тооны гишүүд авлигад автсан, Үндсэн хуулиа ноцтой зөрчсөн, УИХ-ын нэр хүнд олон түмний дунд илэрхий унаснаас үйл ажиллагаа явуулах ёс суртахууны эрхгүй гэж өөрсдөө үзсэн” гэж тайлбарладаг.

Дээрх тайлбарт нөхцөл байдал бий болсныг УИХ дахь АН-ын зөвлөл УИХ тарах ёстой хэмээн 2019 оны хаврын чуулганаар гарын үсэг цуглуулж байсан нь одоогийн МАН-ын УИХ тарах гарын үсэг цуглуулах хоёр нь тэнгэр газар шиг зөрүүтэй.

-УИХ-ыг тараахаар МАН-ын удирдах албан тушаалтан гарын үсэг цуглуулж эхэлсэн. Нэр бүхий гишүүд ч дэмжиж гарын үсгээ зураад байгаа. Тэнгэр газар шиг зөрүү үүсээд байгаа гол нөхцөл нь юундаа байна вэ?

-Гол учир нь МАН-ын зүгээс УИХ тарах ёстой гэдэг тодорхой үндэслэлийг дурдахгүйгээр гарын үсэг цуглуулаад байгаа. Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг Ард нийтийн санал асуулгаар батлахын тулд нийт ард иргэдийн ирцийг өндөр байлгах үүднээс УИХ өөрөө тарж, дараагийн УИХ-ын сонгуулийг тухайн Ард нийтийн санал асуулгатай хамтад нь явуулах талаар МАН-ын гишүүд хэвлэлээр ил хэлэх болсон. Хэрэв УИХ өөрөө тарах бол Үндсэн хуулийн 22.2-т заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэх тодорхой үндсэлэлтэй байх ёстой бөгөөд АН-ын зөвлөлийн гаргаж тавьсан үндэслэлүүдийг хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэн гишүүддээ хариуцлага тооцох хэрэгтэй.

Мөн парламент нь парламентын гишүүдийнхээ санаачилгаар тарахыг чадамжаа алдсан гэж үзэх бөгөөд парламент өөрөө гишүүд буюу хувь хүмүүсийн нэгдэл учраас парламентын гишүүдийн олонх нь чадамжаа алдсан гэж үзэх ёстой. Тийм учраас парламентыг тараах гарын үсэг зурах нь тухайн гишүүн өөрийгөө парламентын гишүүн байх чадамжгүй боллоо гэснээс ялгаагүй юм. Нэгэнт өөрийгөө парламентын гишүүн байх, бидний бүрдүүлсэн парламент засаглах, хууль тогтоох чадамжгүй боллоо гэж үзэж гарын үсэг зурсан хүн дараагийн сонгуульд нэр дэвших ёс суртахууны эрхгүй гэж үзэж болохоор байна.

-Тэгвэл АН-ын зөвлөлийн гаргасан тогтоолын төслийн УИХ-ыг өөрөө тарах үндэслэл нь юу байв?

-Монгол Ардын Нам 2016 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулиар үнэмлэхүй олонх болж, сонгогдсон мөчөөсөө эхлэн амлалтаасаа ухарч, улсын хөгжлийг чөдөрлөсөн, тооцоо судалгаа, бодлогогүй шийдвэрүүд гаргасаар өнөөдрийг хүрсэн төдийгүй өөр хоорондоо эвдрэлцэж, хөлөө жийлцэн, хувийн эрх ашгийнхаа төлөө тэмцэлдсээр Монгол Улсын улс төр, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг гүн хямралд оруулж, Монгол төрийг явцуу эрх ашиг, авлига, шуналын хүслээ хаацайлах тэмцлийн талбар болгож, Улсын Их Хурлын үйл ажиллагааг тасалдуулж, бие биенээ шахаанд оруулах арга хэрэгсэл болгон ашигласаар ирлээ. Харин манай зөвлөлийн хувьд үндэсний эрх ашгийг дээдлэн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан уриалгыг дэмжиж МАН-ын 64 гишүүн ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх, Үндсэн хууль болон Улсын Их Хурлын үйл ажиллагааны үндсэн зарчмыг алдагдуулж, хуульт ёс, журмыг бүдүүлгээр зөрчиж бүхий л хэмжээ хязгаарыг давсан тул 2019 оны гуравдугаар сард Улсын Их Хурал өөрөө тарах шийдвэр гаргах ёстой гэж шийдвэрлэж байсан.

-Тэднээс гол учир шалтгааныг дурдаж болох уу?

-Нэгдүгээрт, УИХ-ын 2016 оны сонгуульд хууль бусаар ялж, 60 тэрбумын схемээр төрийн албыг, төлөөллийн ардчиллыг худалдаж авсан өнөөгийн эрх баригчид хуулийг өөрсдийн эрх ашигт нийцүүлэн өөрчлөх замаар дарангуйлал тогтоох эхлэлийг тавьсан. Мөн Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн боломжийг хулгайлж, албан тушаалаа урвуулан ашиглаж нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр, их хэмжээний мөнгийг Засгийн газрын гишүүд болон Улсын Их Хурлын гишүүдэд зохион байгуулалттайгаар Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангийн хөрөнгөөс хуваарилж тараасан, хууль зөрчин концессын гэрээ байгуулсан, хариуцлага алдсан, хууль зөрчсөн Засгийн газрын гишүүддээ хариуцлага тооцохгүй байгаа нь ийм чадваргүйг харуулж байна. Хууль хүчний байгууллагын үйл ажиллагаанд илтэд хөндлөнгөөс нөлөөлж хувийн өмчийг булаан дээрэмдэх, хуульгүй мэт авирлах Засгийн газар Монгол Улсын эдийн засгийн тулгын чулуу болох Эрдэнэт, Оюу толгой, Тавантолгойн уурхайнуудыг улстөржүүлэн, Монгол Улсын ирээдүйг устгах, Үндсэн хуулийн манаач Үндсэн хуулийн Цэцийг өөрсдөдөө үйлчлэх хүмүүсээр бүрдүүлж хүссэн шийдвэрээ гаргуулж дураар авирлаж байгаа байдал, Төрийн бодлого хэрэгжих Засгийн газрын яам агентлаг, төрийн бусад байгууллагуудад улс төржилт хэрээс хэтэрч, архидалт, авлига, хээл хахууль хавтгайрч, хүчин, дээрэм, зодоон, аллага хүртэл гардаг гэмт хэргийн үүр уурхай болсон гээд дурдаж болно. Өнгөрсөн хавар л гэхэд Төрийн тусгай хамгаалалттай онцгой бүс болох Төрийн ордонд эрдэнэт хүний амь нас хохирлоо. Цаашлаад эдийн засгийн үр өгөөжийг иргэдэд хүртээх бодлого бүрэн орхигдож, 2017, 2018, 2019 онуудын төсвийн алдагдал Монгол Улсын түүхэнд байгаагүй их хэмжээнд буюу 7 их наяд төгрөгт хүрлээ. Монгол Улсын нийт өр 2016 оноос хойш 3.3 тэрбум ам.доллароор, Засгийн газрын өр 2.1 тэрбум ам.доллароор огцом өссөн гэх мэт олон зүйлийг дурдаж болно.

Санал болгох

Хаалттай хуралдаан: Швейцарыг оффшор бүсийн жагсаалтаас хасав уу

Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн нийгэмлэг улстөрчдийн оффшор бүсэд байгуулсан компани, хөрөнгийн хэмжээг Панамын болон Диваажингийн баримтуудаар дэлгэсэн. Үүнээс улбаалан 2016 оны сонгуулийн үр дүнд бүрэлдсэн УИХ Нийтийн албанд нийтийн болон хувийн хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, төрийн албан тушаалтнуудыг оффшор бүсэд данс нээлгэх, мөнгөн хөрөнгө байршуулах, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчлөх, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд байгуулахыг хориглосон. Улмаар Засгийн газрын тогтоолоор Оффшор бүсэд хамаарах улсуудын жагсаалтыг гаргасан.

9 цагийн өмнө
“Web awards – 2019” наадмын тов гарлаа

Монголын сайтын холбоо, Харилцаа холбоо мэдээлэл технологийн газар, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс хамтран Цахим салбарын шилдгүүдийг тодруулдаг “Web awards” наадам 12 сарын 30-нд болно. Тус наадмыг хоёр жилд нэг удаа зохион байгуулдгаараа онцлогтой бөгөөд цахим салбарынхны хүлээдэг оны тэргүүн наадам юм.

1 өдрийн өмнө
Төрийн банкны захирал Д.Баярсайханд хоёр жилийн ял оноолоо

Шүүгдэгч Сун Гуан Чин-д 2 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч /Төрийн банкны захирал/ Д.Баярсайханд 2 жилийн хугацаагаар хорих ял оноож, Нийтийн албан тушаал эрхлэх эрхийг 4 жилийн хугацаагаар хассан байна. Д.Баярсайханыг БНХАУ-ын Шинжан Шинфан компанид хууль зөрчин 20 тэрбум төгрөгийн зээл зургаан сарын хугацаатайгаар олгосон бөгөөд зээл авсан компани зээлээ төлөөгүй талаар хэвлэлд удаа дараа бичиж байв.

1 өдрийн өмнө
Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, Монгол Улсын гавьяат цол олголоо

Монгол Улсад хүмүүнлэг иргэний Ардчилсан нийгэм цогцлоон байгуулах, хадгалах, хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулсан аж үйлдвэр, эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, нийгэм, үйлчилгээний салбарын нэр бүхий хүмүүст өнөөдөр Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн Их танхимд Монгол Улсын гавьяат цол хүртээв.

1 өдрийн өмнө