Хөвсгөл нууранд живсэн автомашиныг 8 сарын дараа гаргалаа

2019 оны 10 сарын 32019-10-03
Хөвсгөл нууранд живсэн автомашиныг 8 сарын дараа гаргалаа

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны “ Доод булан ” гэдэг газар Хөвсгөл нууранд энэ оны хоёрдугаар сарын 06-ны өдөр иргэн Б-гийн “Лексус-470” загварын суудлын автомашин живсэн тухай дуудлагыг тус аймгийн Онцгой байдлын газар хүлээн авч, эрэн хайх ажиллагаа явуулсан боловч тухайн үеийн цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан живсэн автомашиныг гаргах боломжгүй байсан тул ажиллагааг хоёрдугаар сарын 07-ны өдөр зогсоосон байдаг.

Улмаар 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр тухайн автомашиныг нуурын уснаас татан гаргаж өгөх хүсэлтийг иргэн Б аймгийн Онцгой байдлын газарт ирүүлжээ. Хүсэлтийн дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын долоон алба хаагч, хоёр автомашинтай тус өдрийн 16:45 цагаас 19:37 цаг хүртэл ажиллаж 30 метрийн гүнд хоёр удаагийн шумбалт хийн, автомашиныг ган таталгаар холбон Катераар чирж нуурын эргээс 200 метрийн зайд авчирчээ.

Харин энэ сарын  01-ний өдрийн 10:00 цагаас эхлэн ажиллаж 15:45 цагт усанд живсэн автомашиныг нуурын эрэг дээр гарган иргэн Б-д хүлээлгэн өгсөн байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Санал болгох

Архангай аймагт гал гарч 5 настай хүү нас баржээ

Өчигдөр Архангай аймгийн Хашаат сумаас 50 км зайтай орших Номгон багийн “Гурвалжин” хэмээх газарт гал гарч, малчин Б-ийн 5 ханатай гэр шатсан байна.

2 өдрийн өмнө
Өмнөговь аймгийн ОБГ харуул Ц.Сэрдамбад таван ханатай гэр өгчээ

Өмнөговь аймгийн Онцгой байдлын газраас алба хаагчдын нийгмийн баталгааг хангах, залуу гэр бүлийг дэмжих, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл боломжийг хангах зорилгоор шат дараалсан арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байгаа аж.

3 өдрийн өмнө
Говь-Алтай аймгийн Халиун сумын Засаг дарга хүчингийн хэргээр шалгагдаж байна

Ийнхүү сүүлийн гурван сарын хугацаанд тус аймгийн хоёр ч засаг дарга хүн амины хэрэгт сэжиглэгдээд байна. Говь-Алтай аймгийн засаг дарга В.Рэнцэндорж, Тонхил сумын засаг дарга Р.Даваадорж нар хүн амины хэрэгт шалгагдаж байгаа юм. 

11 өдрийн өмнө
Алтанбулагийн боомтоор 188 иргэн ирснийг тусгаарлалаа

Иргэдэд эрүүл мэндийн тандалт хийж биеийн халууныг хэмжин асуумж судалгаа авсан байна. Ингээд 182 иргэнийг ажиглалтад, 6 иргэнийг сэжигтэй тохиолдлоор тусгаарлажээ.

22 өдрийн өмнө