Сайжруулсан шахмал түлшний үзүүлэлтүүд стандартад нийцэж байна гэж гарчээ

2
2019 оны 10 сарын 72019-10-07
Сайжруулсан шахмал түлшний үзүүлэлтүүд стандартад нийцэж байна гэж гарчээ

Сайжруулсан шахмал түлшний лабораторийн шинжилгээний дүнг танилцуулж байна. Тавантолгой түлш компанийн шахмал түлшний 23 дээжийг төрийн гурван байгууллага шинжлүүлсэн юм.

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан “Онцгой штаб байгуулж ажилласан. 17 цэгээс 23 дээж авч АМГТГ-ын харьяа лаборатори, Геологийн төв лаборатори, барьцалдуулагч бодисыг Гаалийн төв лабораторид гээд албан ёсоор гурван газарт шинжлүүлж, шинжилгээний хариуг албан ёсоор мэргэжлийн хяналтын газарт ирүүлсэн байна.

Өнөөдөр Нийслэлийн засаг даргын шуурхай хуралдсан. Нийслэлийн нийт захиргааны байгууллагуудаар дамжуулан энгийн зуух, ханын пийшинтэй айлуудад, нийт иргэдэд зөвлөмж зөвлөгөө өгөх ажил эхэлсэн” гэлээ.

МХЕГ-ын дэд дарга С.Даваасүрэн “Түлшнээс дээж авч гурван лабораторид шинжлүүлсэн. Шинжилгээний хариунд үндэслээд улсын байцаагч нар маань дүгнэлтээ гаргана. Геологийн төв лабораторид 9 дээж шинжлүүлснээс одоо мөрдөж буй стандартын дагуу үзэхэд эдгээр дээжүүдийн чийглэг стандарт хангасан. Үнслэг нь 29 буюу түүнээс бага байх ёстой гэж зааснаас 23-24 гарсан. Дэгдэмхий чанар 22-оос бага байх ёстой. 19-20.3 хооронд хэлбэлзэж гарсан. Хүхэр нь 1.0 буюу түүнээс бага байх ёстой гэж заасан 0.94-1.04 гэж гарсан. Нэг дээжнээс 0.04 илүү гарсан байсан. Илчлэг нь 4200-гаас бага байх ёстой гэхэд 6400 болон түүнээс дээш гарсан. Ичлэг бол өндөр байгаа.

АМГТГ-ын лабораторийн шинжилгээний дүнгээс харахад бүгд стандарт шаардлага хангаж гарсан.

Гаалийн төв лаборатрид барьцалдуулагч бодисыг шинжлүүлсэн. Шинжилгээний дүнгээс үзэхэд цардуул болон шаварлаг бодис байна гэсэн хариу ирүүлсэн байна. Химийн бодис янз бүрийн бодис холиод хордоод байгаа юм биш биздээ гээд иргэд хардаад байгаа. Цардуулыг шатаахад угаар гардаггүй. Энэ гурван хариуг үндэслээд улсын байцаагчийн дүгнэлт гараад Нийслэлийн онцгой комисст хүргүүлнэ.

Өчигдөр угаартлаа гэх гомдлын дагуу айлуудаас дээж аваад бас шинжилгээнд явуулсан. Хан-Уул дүүргийн 10-р хорооноос дуудлага ирүүлсэн. Нэг өрхийн 2 хүүхэд угаартлаа гэж. Эмнэлэгт 11-14 насны хоёр хүүхдэд хордлого тайлах эмчилгээ хийлгээд гэртээ харьсан. Тэр айлаас очиж мэдүүлэг авахад Иргэн Т долдугаар сургуулийн дэргэдэх борлуулалтын цэгээс нүүрс аваад унтахдаа хүхээгээ хаагаад унтсан гэж мэдүүлсэн. Тэгэхээр хүхээгээ хааж унтснаас болоод ийм асуудал үүсч байгааг бас анхааруулъя” гэлээ.

Мэдээлийн төгсгөлд Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан “Улсын байцаагчийн албан ёсны дүгнэлт гарахаар түүнд үндэслэн албан ёсны мэдээллийг дараа дахин өгнө” гэлээ.

Санал болгох

Ногоон барилгын технологийг нэвтрүүлэх санамж бичигт гарын үсэг зурлаа

Монгол улсад Пассив барилгын технологийг нутагшуулж, хуучин барилга болон шинээр баригдах барилга, орон сууцнуудад эрчим хүчний хэмнэлттэй, орчин үеийн Ногоон барилгын шийдлийг нэвтрүүлэхээр Нийслэлийн Засаг даргын Агаар орчны бохирдол хариуцсан орлогч дарга Д.Мөнхжаргал ХБНГУ-ын БОЯ-ны зөвлөх, RoARongen архитектурын компанийн захирал ноён Людвиг Ронгентэй хамтран ажиллах санамж бичигт өчигдөр /2020.01.21/ гарын үсэг зурлаа.

10 цагийн өмнө
Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах урилга

13 багц байршилд Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулалт зарлалаа

1 өдрийн өмнө