АН-ын зөвлөл: Маш хортой бодис ялгарч байгаа нь зөвхөн айл өрхүүдэд биш агаарын дэгдэлтээр нийт массад нөлөөлөх эрсдэлтэй

18
2 сарын өмнө
АН-ын зөвлөл: Маш хортой бодис ялгарч байгаа нь зөвхөн айл өрхүүдэд биш агаарын дэгдэлтээр нийт массад нөлөөлөх эрсдэлтэй

АН-ын зөвлөл хуралдаж, шахмал түлшний асуудлаар, түүхийн дурсгалт соёлын өвийн барилга байгууламжид халдаж байгаа талаар, Ард нийтийн санал асуулгын тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсантай холбогдуулан цаашид АН-ын зөвлөл ямар байр суурь баримтлах талаар тус зөвлөлтийн хурлаараа хэлэлцжээ.

Шахмал түлшний хэрэглээтэй холбоотой үүсээд буй нөхцөл байдлын талаар Ардчилсан намын зөвлөл Засгийн газарт шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдлээ. Энэ тухай Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат “Сүүлийн хэдэн хоногт шахмал түлшний хэрэглээнээс үүдэж нийтээрээ угаартах, хордох цаашлаад хүний амь нас хохирсон үйлдэл гарч байгаа тул шахмал түлшний хэрэглээ зохистой байгаа эсэхийг дахин шалгах, иргэд олноороо хордох аюул, бодит нөхцөл байдал үүссэнийг анхаарах шаардлагатай байна. Шахмал түлшний хэрэглээний асуудлаар шинжилгээний байгууллагууд дүгнэлтүүдээ гаргасан хэдий ч тэдгээр дүгнэлт нь бүрэн хангалттай эсэх нь мөн эргэлзээ дагуулж байна. Шахмал түлшний стандарт, найрлагын талаар олон нийтэд мэдээлэл хангалтгүй байгаа. Шахмал түлш хэрхэн хэрэглэх талаар иргэдэд зөвлөмж, сургалт хийгээгүй атлаа иргэдийн хэрэглээнээс болсон гэж хэлэх увайгүй оролдлогоо болих хэрэгтэй. Шахмал түлшнээс үнэргүй, өнгөгүй, маш хортой бодис ялгарч байгаа нь зөвхөн айл өрхүүдэд биш агаарын дэгдэлтээр нийт массад нөлөөлөх эрсдэлтэй" гэв.

Санал болгох

Хаалттай хуралдаан: Швейцарыг оффшор бүсийн жагсаалтаас хасав уу

Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн нийгэмлэг улстөрчдийн оффшор бүсэд байгуулсан компани, хөрөнгийн хэмжээг Панамын болон Диваажингийн баримтуудаар дэлгэсэн. Үүнээс улбаалан 2016 оны сонгуулийн үр дүнд бүрэлдсэн УИХ Нийтийн албанд нийтийн болон хувийн хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, төрийн албан тушаалтнуудыг оффшор бүсэд данс нээлгэх, мөнгөн хөрөнгө байршуулах, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчлөх, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд байгуулахыг хориглосон. Улмаар Засгийн газрын тогтоолоор Оффшор бүсэд хамаарах улсуудын жагсаалтыг гаргасан.

9 цагийн өмнө
“Web awards – 2019” наадмын тов гарлаа

Монголын сайтын холбоо, Харилцаа холбоо мэдээлэл технологийн газар, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс хамтран Цахим салбарын шилдгүүдийг тодруулдаг “Web awards” наадам 12 сарын 30-нд болно. Тус наадмыг хоёр жилд нэг удаа зохион байгуулдгаараа онцлогтой бөгөөд цахим салбарынхны хүлээдэг оны тэргүүн наадам юм.

1 өдрийн өмнө
Төрийн банкны захирал Д.Баярсайханд хоёр жилийн ял оноолоо

Шүүгдэгч Сун Гуан Чин-д 2 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч /Төрийн банкны захирал/ Д.Баярсайханд 2 жилийн хугацаагаар хорих ял оноож, Нийтийн албан тушаал эрхлэх эрхийг 4 жилийн хугацаагаар хассан байна. Д.Баярсайханыг БНХАУ-ын Шинжан Шинфан компанид хууль зөрчин 20 тэрбум төгрөгийн зээл зургаан сарын хугацаатайгаар олгосон бөгөөд зээл авсан компани зээлээ төлөөгүй талаар хэвлэлд удаа дараа бичиж байв.

1 өдрийн өмнө
Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, Монгол Улсын гавьяат цол олголоо

Монгол Улсад хүмүүнлэг иргэний Ардчилсан нийгэм цогцлоон байгуулах, хадгалах, хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулсан аж үйлдвэр, эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, нийгэм, үйлчилгээний салбарын нэр бүхий хүмүүст өнөөдөр Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн Их танхимд Монгол Улсын гавьяат цол хүртээв.

1 өдрийн өмнө