Нүхэн гарцны “галерей”-гаас өнөөгийн Улаанбаатарын ахуйг тольдоорой

2 сарын өмнө
Нүхэн гарцны “галерей”-гаас өнөөгийн Улаанбаатарын ахуйг тольдоорой

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханы үүрэг болгосны дагуу Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Хүнсний 20-ын урд талын нүхэн гарцыг шинэчлэн засварласан. Нүхэн гарцын засвар, шинэчлэлийн ажлыг Төр, хувийн хэвшлийн түншлэлээр дөрөвдүгээр сарын 25-наас зургаадугаар сарын 25-ны хооронд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, “Элит констракшн” ХХК хамтран хийж гүйцэтгэж, ашиглалтад оруулсан билээ.

Нүхэн гарцыг шинээр засч ашиглалтад оруулснаас хойш энэ байдал үгүй болж, хувь хүмүүс, олон нийтийн байгууллага зүй зохистойгоор ашиглаж эхэлсэн байна. Тодруулбал, хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг “Ulaanbaatar public art week” арга хэмжээний хүрээнд гаргаж байгаа зураач Э.Есүнгэний “No mad” баримтат гэрэл зургийн үзэсгэлэнг энэхүү нүхэн гарцанд дэлгэж иргэд, олон нийтийн хүртээл болгоод байна. Гэрэл зурагт Улаанбаатар хотын өнөөгийн нийгмийн аж байдлыг харуулжээ. Ингэхдээ “Баянхошууны зун” гэрэл зургаар гэр хорооллын нэгэн айлын хашаанд зун ямар налгар, тайван, гэр бүлээрээ аз жаргалтайгаар өнгөрдгийг, “Гурвал” зургаар энгийн, тайван оршихуй айл гэрийн элгэмсүү байдлаар харагддаг гэдгийг нүдэнд харагдаж, сэтгэлд буухаар гэрэл зургийн хальсанаа буулгаснаараа онцлог аж.

Анх 1988 онд энэхүү нүхэн гарцыг барьж байсан ч өдийг хүртэл засвар үйлчилгээ огт хийгээгүй, таазнаас нь ус шүүрдэг, ус зайлуулах худгийн шахуурга ажиллагаагүй болсон, оройн цагаар зорчих хэсэг гэрэлтүүлэггүй, худалдаа, үйлчилгээ эрхлэх зориулалтгүй атал иргэд зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байсан бол өдгөө ийнхүү нийгэмд эерэг хандлага түгээх, олон нийтийн үйл ажиллагаа зохиох, уран бүтээлчид үзэсгэлэнгээ дэлгэж, их хотын иргэд, оршин суугчдад хотын соёлыг түгээж, гоо зүйн боловсрол олгох зэрэг олон өгөөжтэй арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг болоод байна.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Санал болгох

“Шударга ёс ба авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалт боллоо

Дэлхийн улс орнуудын удирдагч нар Авлигын эсрэг НҮБ-ын Конвенцид нэгдэн орохоор 2005 онд Мексикийн Мерида хотноо бага хурал зохион байгуулж 12-р сарын 09-ний өдөр гарын үсгээ зурсанаар энэ өдрийг Авлигын эсрэг олон улсын өдөр хэмээн НҮБ-аас албан ёсоор тунхагласан.

3 цагийн өмнө
Варшав хоттой хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлого хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан өнөөдөр Бүгд Найрамдах Польш Улсын Сеймийн дэд маршал хатагтай Малгожата Гошевскаг хүлээн авч уулзлаа.

4 цагийн өмнө
"Мянган автомашин"-ы жагсаал болж байна

НИТХ-ын шийдвэрээр автозам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлснийг эсэргүүцэж автомашинтай жагсаал зохион байгуулж байна.

1 өдрийн өмнө