Улирлын томуугийн эсрэг вакцинаар цэцэрлэгийн 87.130 хүүхдийг дархлаажуулна

2019 оны 10 сарын 82019-10-08
Улирлын томуугийн эсрэг вакцинаар цэцэрлэгийн 87.130 хүүхдийг дархлаажуулна

Эрүүл мэндийн сайдын А/451 дүгээр тушаалын дагуу “Дархлаажуулалтын 10 хоног”-ийг “Томуугаас сэргийлье” уриан дор энэ сарын 4-17-ны өдрүүдэд улс орон даяар зохион байгуулж байна.

“Дархлаажуулалтын 10 хоног”-ийн хүрээнд улирлын томуугийн эсрэг вакцинаар  нийслэлийн хэмжээнд зорилтот бүлгийн, нэн ялангуяа цэцэрлэгийн насны хүүхдүүдийг түлхүү хамруулахаар төлөвлөж байгаа юм. Тухайлбал, нийслэлийн харьяа 233 цэцэрлэг, УБТЗ-ын харьяа 10 цэцэрлэгийн нийт 87.130 хүүхэд, мөн асрамжийн зургаан төвийн 6.150 хүүхдийг улирлын томуугийн эсрэг дархлаажуулалтад үнэ төлбөргүй хамруулна.

Түүнчлэн улирлын томуугийн эсрэг вакцины эхний ээлжийн дархлаажуулалтаар эрсдэлт бүлгийн нийт 4600 хүн ам /жирэмсэн эмэгтэйчүүд, 65-аас дээш насныхан, архаг суурь өвчтэй/, эрүүл мэндийн 6.010 ажилтныг тархвар судлалын заалтаар дархлаажуулах юм.

Улирлын томуугийн дархлаажуулалтыг дүүргийн Эрүүл мэндийн төв болон Өрхийн эрүүл мэндийн төв, нийслэлийн цэцэрлэгүүдэд хийнэ.

Мөн улирлын томуугийн эсрэг вакцин хийлгэх хүсэлтэй иргэдийн хувьд Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-ийн Сайн дурын дархлаажуулалтын кабинетад өдөр бүр 8:30-14:30 цагийн хооронд очиж хийлгэх боломжтой бөгөөд нэг хүн тун нь 15 мянган төгрөгийн үнэтэй юм. 

Дашрамд дуулгахад, вакцин хийлгэсний дараа хэсэг газар улайх, хавдах, өвдөх болон халуурах, чичрүүдэс хүрэх, толгой өвдөх, ядарч сульдах, бөөлжих зэрэг хариу урвал илэрч болно. Харин ховор болон маш ховор тохиолдох урвал, хүндрэл илэрсэн тохиолдолд эмчид хандахыг зөвлөж байна.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Санал болгох

Сиднейгээс 216 иргэн эх орондоо ирнэ

Өнөөдөр хуваарийн дагуу 21:20 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардана.

3 өдрийн өмнө
Тодруулга: Байрны төлбөрийг өгөхгүй гээгүй, ирэх долоо хоногт ТУЗ-ийн хурал дээр хэлэлцэнэ

МҮИС өнгөрсөн жилийн дотуур байрны төлбөрийн зохих хэмжээг одоог хүртэл буцааж олгоогүй байгаа юм.

3 өдрийн өмнө
Нийт 313 тохиолдлоос 303 тохиолдол эдгэрлээ

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ.

3 өдрийн өмнө
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үйлчилгээг  өөрт ойр цэгээс авах боломжтой боллоо

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үйлчилгээг энэ сарын сарын 28-ны өдрөөс эхлэн Нийслэлийн Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэс болон Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв /Дүнжингарав, Мишээл, Драгон/ -өөс үзүүлэхээр боллоо.

3 өдрийн өмнө