“БОГД ХААН 150:НОМ БҮТЭЭЛИЙН ӨВ” үзэсгэлэн нээгдэнэ

2019 оны 10 сарын 82019-10-08
“БОГД ХААН 150:НОМ БҮТЭЭЛИЙН ӨВ” үзэсгэлэн нээгдэнэ

1911 оны Үндэсний хувьсгалын удирдагч, Монгол Улсын хаан VIII Богд Жевзүндамба  хутагт Агваанлувсанчойжиняма (1862-1924)-гийн Түмэн өлзий гийсний 150 жилийн ойд зориулсан “БОГД ХААН 150:НОМ БҮТЭЭЛИЙН ӨВ” сэдэвт үзэсгэлэн Богд Хааны Ордон Музейн үзэсгэлэнгийн танхимд 2019 оны аравдугаар сарын 9 нөөс 25-ны өдрүүдэд зохиогдох гэж байна.

Үзэсгэлэн аравдугаар сарын 9-ний 11 цагт нээгдэх бол аравдугаар сарын 11-12-ны өдрүүдэд “БОГД ХААН 150:НОМ БҮТЭЭЛИЙН ӨВ” Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, БСШУСЯ, ШУА, Олон улсын харилцааны хүрээлэн, Түүх, угсаатны зүйн хүрээлэн, Философийн хүрээлэн, Хэл зохиолын хүрээлэн, Богд хааны ордон музей хамтран зохион байгуулах юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын ивээл дор зохиогдох эрдэм шинжилгээний хуралд нийтдээ 33 эрдэмтэд илтгэл тавьж байгаагийн дотор Япон, Герман, Орос, Унгар, Польш зэрэг гадаадын 10 гаруй нэрт монголч эрдэмтэд оролцоно.

Монгол Улсын хаан, VIII Богд Жавзандамба хутагтын мэндэлсний 150 жилийн ойг орон даяар тэмдэглэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга энэ оны нэгдүгээр сард зарлиг гаргасан. Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар ой тэмдэглэх ажлын хэсгийг БСШУС-ын сайдаар ахлуулан байгуулж, Богд хааны түүх, намтар, улс төр, шашны үйл ажиллагааг судлах, сурталчлах ажлуудыг зохион байгуулж байна.

Санал болгох

Тариачдад 21 тэрбум 576 сая төгрөгийн урамшууллаас олгож эхэллээ

Тариалангийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэг, Засгийн газрын 2020 оны “Мөнгөн урамшууллын хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 15 дугаар тогтоолыг тус тус үндэслэн  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн А63 дугаар тушаалаар Тариалан эрхлэлтийг дэмжих сан болон дотоодын гурилын үйлдвэрүүдэд 2019 оны ургацаас стандартын шаардлага хангасан 230,4 мянган тонн хүнсний улаан буудай нийлүүлж, урамшууллын баримтаа зохих журмын дагуу бүрдүүлсэн 759 иргэн, хуулийн этгээдэд 21,476,225,900 /хорин нэгэн тэрбум дөрвөн зуун далан зургаан сая хоёр зуун хорин тавин мянга есөн зуу/-н төгрөгийн мөнгөн урамшуулал олгохоор шийдвэрлэв.

2 цагийн өмнө
Ахмадуудын тэтгэврийн зээлийг өрийн бичгээр хаалаа

“Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийн үүргийг үнэт цаасаар төлөх тухай гэрээ”-нд гарын үсэг зурлаа

4 цагийн өмнө
БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Еерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд И Ёо Хуныг хүлээн авч уулзав.

5 цагийн өмнө