Д.Оюунхорол: Их дүйчин өдөр сэтгэл санаагаа ариусгаж, бурхан шүтээндээ залбирах өдөр юм

1.0 мянга
29
17 өдрийн өмнө
Д.Оюунхорол: Их дүйчин өдөр сэтгэл санаагаа ариусгаж, бурхан шүтээндээ залбирах өдөр юм

Бурхан багшийн их дүйчин өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгох хуулийн төсөл өргөн барьсан нь олны анхааралд байгаа. Эл хуулийн төслийг Д.Оюунхорол, Н.Амарзаяа, Б.Бат-Эрдэнэ, Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат, Г.Мөнхцэцэг, Х.Нямбаатар, Ш.Раднаасэд, Д.Тогтохсүрэн, Д.Тэрбишдагва боловсруулсан юм. Ингээд хуулийн төсөл санаачлагчдын нэг УИХ-ын гишүүн Д.Оюунхоролоос тодруулахад

"Бид нар юмыг хэлбэр талаас нь хөөцөлдөөд, сошиалд хөтлөгдөөд аливаа юмыг ярих гээд байдаг болчихсон. Гэхдээ бид хуулийн хүрээнд л ажиллаж амьдрах шаардлагатай байгаа.

Бурхан багшийн их дүйчин өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгох хуулийн төсөл өргөн барьж байгаа нь хуулийн дагуу л өргөн барьж байгаа. 

Үндсэн хуулинд бол төр нь шашин, шашин нь төрөө хүндэтгэнэ гэсэн байдаг. Шашин нь соён гэгээрүүлэх ажлуудад анхаарлаа хандуулж ажиллавал зохилтой. 15-аас дээш насны хүн амын 53 хувь нь буддын шашинтай гэсэн байдаг. Энэ бол манай Монгол орныг бурхны шашинтай гэсэн хамгийн том судалгаа. Бурхан багшийн их дүйчин өдрийг дэлхий даяараа тэмдэглэдэг, НҮБ-ийн шийдвэр гарчихсан байхад манай улс тэмдэглэдэггүй. Тиймээс хуулийн төсөл өргөн барьсан.

Өргөн агуулгаараа Монгол Улсынхаа иргэдийг бурхан шүтээндээ залбирах, буян үйлдэх, сайн үйлс хийх, сэтгэл санаагаа ариусгах ийм өдөр болгоё л гэж бодож уриалж байнгаа гэж ойлгоорой.

Монгол улсын уламжлалт түүх шашныг сурталчлах ажлаа хийхэд буруу зүйл ерөөсөө байхгүй" гэсэн юм.

Санал болгох