Ургах наран хороололд АЧИ 730 хүрчээ

2.6 мянга
16 өдрийн өмнө
Ургах наран хороололд АЧИ 730 хүрчээ

Улаанбаатар хотын агаарын чанарын индекс өнөөдөр 10.30 цагийн байдлаар Ургах наран хороололд 730, Баянхошуунд 172 зааж байгаа нь хамгийн өндөр байна.

АЧИ 50 байх нь агаарын чанар хэвийн буюу хүний эрүүл мэндэд хортой нөлөөгүй гэж тооцдог. Тэгвэл Баянхошуу орчимд АЧИ хэвийн үзүүлэлтээс 63 дахин их байгаа юм.

Харин Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тогтоосноор агаарын чанарын индекс 500-гаас дээш давсан тохиолдолд хүүхэд, хөгшдийг гэрээсээ гарахгүй байх, гадаа биеийн хүчний ажил хийхгүй байхыг зөвлөдөг. 

Agaar.mn

Санал болгох